Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
АНУ-ын эсрэг зарга үүсгэж Дэлхийн худалдааны байгууллагад хандав

Хятадын Засгийн газраас Дэлхийн худалдааны байгууллагад АНУ-ын эсрэг зарга үүсгэжээ. Хятадын худалдааны яамны мэдээлснээр АНУ-аас сүүлд ногдуулсан импортын тариф нь өмнө нь Японы Осака хотод болсон хоёр орны төрийн тэргүүн нарын зөвшилцлийг зөрчсөн гэж буруутгаж байна. Өчигдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн АНУ-ын импортын тариф нь Хятадад үйлдвэрлэсэн гутал, ухаалаг цаг, зурагт зэрэг 112 тэрбум ам.долларын өртөг бүхий барааг хамарч байна. Харин Хятадын талаас АНУ-ын түүхий нефтид ногдуулах гаалийн татвараа нэмэгдүүлсэн аж. АНУ болон Хятадын хооронд үргэлжилж буй худалдааны зөрчил сүүлийн хэдэн долоо хоногт газар авч, хурцдаад байна. Үүний зэрэгцээ АНУ-аас ирэх арванхоёрдугаар сарын 15-аас эхлэн Хятадын 160 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд 15 хувийн гаалийн татвар ногдуулахаар төлөвлөжээ. Харин Хятадын талаас мэдээлэхдээ АНУ-ын 75 тэрбум ам.долларын бараанд татвар ногдуулахаар болов. Цагаан ордны тэргүүн Дональд Трамп АНУ-ын эрх ашгийг хамгаалж, олон жил алдагдалтай явж ирсэн нөхцөл байдлыг өөрчлөх алхам хийж эхэлснээр Хятадтай худалдааны зөрчлийг эхлүүлсэн юм.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com