Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
“Дорион” хар салхинаас болоод Умард Каролинад онц байдал тогтоолоо

“Дорион” хар салхи ойртож байгаатай холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Умард Каролина мужид онц байдал тогтоолоо гэж Онц байдлын холбооны удирдах газрын албан сайтад мэдээлжээ.
Бүхий л нөөц бололцоогоо дайчлан, хар салхинаас учирч болох хохирлыг урьдчилан тооцож шаардлагатай арга хэмжээ авахыг Ерөнхийлөгч Онцгой байдлын албанд даалгасан байна. Умард Каролина мужийн амбан захирагч Рэй Купер мужийнхаа 100 тойрогт онц байдал зарлаад байгаа юм. Тэр бас мужийнхаа иргэдэд эхний ээлжинд хэд хоногтоо хүрэлцэх хэрэгцээт цэвэр ус, хүнс бусад бараа нөөцөлж авахыг уриалсан юм. Өнөөдрийн байдлаар Багамын хэд хэдэн арлуудыг хамран салхилж байгаа “Дорион” хар салхины улмаас долоон хүн амь алдаад байгаа юм. Цаг уурчдын мэдээлж байгаагаар хар салхи АНУ-ын зүүн өмнөд эргийг дайрах төлөвтэй байна. Есдүгээр сарын 3-ны байдлаар хар салхи Багамын арлуудад тавдугаар зэргээс хоёрдугаар зэрэгт шилжиж цагт 175 км-ийн хурдтай салхилж байна.
Ойртож байгаа хар салхинаас сэрэмжилж Өмнөд Каролина, Жоржия, Флорида мужуудад бас онц байдал зарлаад хүмүүсийг нүүлгэн шилжүүлж байна. Орон нутгийн засаг захиргааны төлөвлөснөөр бол эрэг орчмын нэг сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэхээр тооцоолжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com