Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Крымын тэргүүн Зеленскийг телевизийн одын төрхөөсөө гарахыг зөвлөлөө

Крымын тэргүүн Сергей Аксёнов Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг хойгтоо урихдаа түүнийг “Ард түмний зарц” цувралын Василий Голобородькогийн дүрийн төрхөөсөө ангижрахыг зөвлөлөө гэж “Крым 24” телевизийн “Нухацтай яриа” хөтөлбөрт оролцох үеэрээ мэдэгджээ.
“Өнөөдөр Зеленскийд нэр хүнд, итгэл найдвар байна. Гэхдээ ОХУ-тай найрамдал, харилцан уялдаа тогтоох талаар тодорхой ахиц амжилт гаргахгүй бол Украины ард түмэн дүнгээ тавина гэдэгт би итгэлтэй байна. Ийм болохооор ноён Зеленский өөрийнхөө киноны дүрээсээ ангижирч, жирийн иргэдийн амьдралтай холбоотой асуудлуудыг шийддэг ерөнхийлөгчийн дүрдээ орох хэрэгтэй” гэж Аксёнов хэлсэн байна.


Крымын тэргүүнийхээр бол Зеленский өнөөдөр ямар байдалд байгаагаа сайн ойлгохгүй байгаа гэнэ. “Минийхээр бол тэр өнөөх киноныхоо дүр Голобородькогийнхоороо л байж, ингэснээрээ хаашаа унахаа мэдэхгүй л байх шиг” гэж Аксёнов хэлжээ.
Тэр бас Украины тэргүүнийг Крымын хойд хэсэг дэх хил дээр хүрэлцэн ирэхийг уриад “Инээдэмтэй ч юм аа даа. Чонгарт хүрэлцэн ир л дээ. Ялтад өөрийнх нь байшин бий. Ер нь ирээд юу болж байгааг үз, хүмүүс Украиндаа эргэн оръё гэж байна уу, үгүй юу тэднээс асуу. Крымчүүд юу хүсч байгааг, юу ярихыг сонс” гэж онцолсон байна.
Аксёнов бас украины тэргүүнийг хойгийнхоо нутгаар дагуулан явж аялуулахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. “Би гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэж байгаагийн хувьд манай ерөнхийлөгч ноён Зеленскийг урих юм бол энд юу болж байгааг харуулж, түүний үзэл бодлыг өөрчилж болох юм. Гагцхүү ингэснээр нэг их дэвшил гарахгүй болов уу л гэж эмээж байна” гэж яриагаа төгсгөжээ.
Голдүрд нь Владимир Зеленскийн тоглосон украины телевизийн инээдмийн “Ард түмний зарц” цуврал украины телевизээр 2015-2019 онд гарсан юм. Тэр жирийн нэг багш байснаа санамсаргүйгээр улсын ерөнхийлөгч болж байгаа тухай гардаг юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com