Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
В.Путин, Э.Макрон хоёр Украины талаар ярилцлаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын тэргүүн Эммануэль Макронтой утсаар ярьж Украины нөхцөл байдлын талаар санал солилцлоо хэмээн Оросын төрийн тэргүүний хэвлэлийн алба мэдээлжээ.
Тэд юуны түрүүнд орос украин хоёр хоригдлуудаа “35:35” гэсэн хэлбэрээр солилцсон хүмүүнлэгийн арга хэмжээг нааштай үнэлж байгаагаа илэрхийлсэн байна. Улмаар хоёр ерөнхийлөгч Донбасс дахь нөхцөл байдлыг тогтворжуулах талаар цаашид хэрхэх талаар санал бодлоо солилцсон гэж хэвлэлийн албаны мэдээлэлд өгүүлжээ. В.Путин энд “Нормандын дөрвөл”-ийн дээд хэмжээний уулзалтад бэлтгэх шаардлагатай байна гээд Киев энэ талаар 2015, 2016 онд тохиролцоонд хүрсэн үүргээ биелүүлэх хэрэгтэй гэсэн байна. Хоёр орны тэргүүн Украины дорнод нутагт нөхцөл байдлыг тогтворжуулахад “Минскийн иж бүрэн арга хэмжээ”-нээс өөр арга зам үгүй гэдгийг онцлон тэмдэглэжээ.
Үүний өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Украины төрийн тэргүүн Владимир Зеленскийтэй утсаар ярьсан юм. Тэд бас хоригдлуудаа солилцох тухай яриад, Украины дотоод сөргөлдөөнийг тогтворжуулах асуудлаар санал солилцож “Нормандын дөрвөл”-ийн дээд хэмжээний уулзалтад бэлтгэх ажлыг үргэлжлүүлэх тухай санал нэгдсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com