Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Умард Солонгос дахиад Япон тэнгисийн зүг хоёр пуужин харвалаа

Умард Солонгос Япон тэнгисийн зүг урьд нь танигдаагүй хоёр ч сум харвалаа гэж Өмнөд Солонгосын Штабын дарга нарын нэгдсэн хорооны эх сурвалжаас авснаа Yonhap агентлаг дамжууллаа. Пуужинг Пенан-Намдо мужаас харвасныг цэргийнхэн тэмдэглээд “Манай цэргийнхэн нөхцөл байдлыг хянаж, дахиад пуужин харвасан тохиолдолд бэлэн байдалд байна” гэж хорооны мэдэгдэлд дурджээ.
Харин баллистик пуужин өөрийнх нь газар нутагт болон, эдийн засгийн бүсэд нь унасан ямар нэг мэдээлэл байхгүй байна хэмээн Японы Засгийн газар мэдээлснийг NHK телевиз дамжуулсан байна. Энэ удаагийн харвасан пуужин Японы аюулгүй байдалд нөлөөлөөгүй гэж Засгийн газар онцолжээ.


Наймдугаар сарын эцэс гэхэд Умард Солонгос нэг сарын дотор Япон тэнгисийн зүг долоон удаа пуужин харвасан юм. БНАСАУ олон дахин ашиглах өндөр хүчин чадалтай харвах суурь туршиж байна гэж Өмнөд Солонгосын мэдээллийн агентлаг мэдээлж байсан юм. Энэ туршилтын буудлагыг Умардын удирдагч Ким Чен Ун  биечлэн удирдсан байна.
БНАСАУ үүний өмнө Өмнөд Солонгос, АНУ-ын цэргийн хамтарсан цэргийн сургууль болж байгаатай холбогдуулан пуужин харваж туршсан гэж мэдэгдэж байсан ч энэ сургуулилт наймдугаар сарын 20-нд дууссан. Пуужин харваж байгааг нь эсэргүүцэж байгаагаа Японы Засгийн газар удаа дараа Умард Солонгост илэрхийлсээр байгаа юм. БНАСАУ ингэж удаа дараа пуужин харваж байгаа нь надад таалагдахгүй байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп  мэдэгдсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com