Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Төрийн удирдлагад хиймэл оюун ухаан ашиглахыг В.Путин санал болгов

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оросын Хадгаламжийн банкны тэргүүнтэй уулзахдаа санхүүгийн системд томоохон шийдэл гаргахдаа технологийн дэвшил ялангуяа хиймэл оюун ухаан  ашиглахыг зөвлөсөн бол тус банкны тэргүүн Греф “Манай банкинд  ийм үүрэгтэй тусгай салбар байгаа” гэж хариулсан байна.
РБК хэвлэлийн мэдээлж байгаагаар бол Владимир Путин хиймэл оюун ухааныг Оросын эдийн засаг, төрийн удирдлага, банк, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт өргөн ашиглах боломжийг судалж байгаа юм байна.


Энэ асуудлыг бүр Кремльд болсон зөвлөгөөн дээр ч ярьж байжээ. Энэ удаагийн уулзалт дээр Хадгаламж банкны тэргүүн ч бас хиймэл оюун ухаан ашиглах, ялангуяа төрийн үйлчилгээ, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхэд ашиглаж болох талаар Ерөнхийлөгчид ярьсан байна. “Бид өнөөдөр үүнд хөрөнгө оруулж байгаа. Ойрын үед манай орны иргэд, бидний түншүүд, өдөр тутмын амьдралдаа үр дүнг нь үзнэ гэдэгт бид итгэж байгаа” гэж Греф хэлсэн байна.
ОХУ-ын Хадгаламжийн банк хиймэл оюун ухааныг идэвхтэй ашиглаж байгаа юм. 2018 оны хоёрдугаар сард тус банк үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд шинжилгээ хийх сүлжээндээ хиймэл оюун ухаан ашигладаг гэв. Банкны гурван жилийн стратеги төлөвлөгөөгөөр бол 2020 он гэхэд Хадгаламжийн банк өөрийн экосистем бий болгож технологийн иж бүрэн компани байгуулах юм байна.
Гэхдээ л энэ оны хоёрдугаар сард тус банк хиймэл оюун ухаанаас болоод хагас тэрбум рубль алдсан гэж Греф улсын ерөнхийлөгчид мэдээлсэн байна. Банкны хэвлэлийн алба энэ талаар бас ч шууд алдагдал биш “Харин авч амжаагүй байгаа ашиг” гэсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com