Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Орос Буревестник далавчит пуужин туршсаныг АНУ-ын тагнуул илчиллээ

Оросууд цөмийн хөдөлгүүр бүхий “Буревестник” далавчит пуужинг хамгийн багаар бодоход таван удаа туршсан гэж АНУ-ын тагнуулын алба тогтоосныг тусгай албаны эх сурвалжаас авсан хэмээн CNBC хэвлэл мэдээллээ. Эдгээрийг 2017 оны арваннэгдүгээр сараас 2018 оны хоёрдугаар сарын хооронд харваж туршсан гэж уг эх сурвалжид дурджээ. 2019 он гараад бас нэг удаа туршсан байна. Гэхдээ бүх туршилт ослоор төгсчээ. Эх сурвалжийн хэлснээр пуужин хамгийн удаандаа хоёр минут нисч хоёр миль буюу 35 орчим км нисээд хяналтаас гарч сүйрсэн байна. Хамгийн богино нь ердөө дөрвөн секунд ниссэн байна. Оросууд ийм “Буревестник” пуужинг 2025 он гэхэд байлдааны бэлэн байдалд оруулах гэж байна хэмээн АНУ-ын тагнуулын алба үзэж байна.


Северодвинскийн цэргийн буудлагын талбайгаас  наймдугаар сарын 8-нд пуужин харвах үеэр дэлбэрэлт болж  долоон хүн нас барсан юм. Энэ нь пуужинг далайн ёроолоос харвах үед туршилт амжилтгүй болж усанд унасан гэж Америкийн тусгай алба үзэж байна. Албан ёсны мэдээллээр бол изотопоор цэнэглэдэг шингэн тийрэлтэд хөдөлгүүрийн суурийг турших үед дэлбэрсэн гэдэг. Энэ үеэр “Росатом”-ын таван ажилтан, Батлан хамгаалах яамны хоёр төлөөлөгч нас барсан юм. Дэлбэрэлтийн дараагаар гамма туяаны байх хэмжээ 4-16 дахин нэмэгдсэн ч тун удалгүй багассан байна. Цөмийн хараат бус шинжээч, “Атоминфо”-гийн тэргүүн Александр Уваровагийн хэлж байгаагаар бол дэлбэрэлтийн  дараа цацрагийн түвшин нэмэгдсэн боловч нутгийн иргэдэд аюул учрахааргүй байсан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com