Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Улан-Үдэд цагдаагийн ажилтныг эсэргүүцсэн хэмээн 17 хүнийг баривчилжээ

ОХУ-ын Буриадын нийслэл Улан-Үдэ хотод Зөвлөлүүдийн ордны үүдний  талбайд автобус байрлуулж, цагдаагийн ажилтнуудын өмнөөс эсэргүүцэл үзүүлэн  нулимс асгаруулагч хий хэрэглэсний төлөө 17 хүнийг хууль сахиулагчид  баривчиллаа гэж Буриадын Дотоод хэргийн яам мэдээлсэн байна.
Өнгөрсөн ням гарагт Улан-Үдэ хотын захирагчийн сонгууль болж  бие даан нэр дэвшигч, өнөөгийн хотын захиргааны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Игорь Шутенков 52.5 хувийн саналаар ялсан бол хоёрдугаарт Эрхүү мужийн сенатч, Оросын коммунист намаас нэр дэвшсэн  Вечяслав Мархаев 36.5 хувийн санал авчээ.


Үүний улмаас сонгуулийн дүнг эсэргүүцсэн тайван жагсаал Зөвлөлүүдийн талбайд болсноос зөвшөөрөлгүй жагсаал цуглаан зохион байгууллаа хэмээн хууль сахиулагчид хоёр ч идэвхтнийг саатуулжээ.
Халхын голын ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Зөвлөлүүдийн талбайн орчмоор тээврийн хөдөлгөөнийг есдүгээр сарын 12-ноос 15-ны өдрийг хүртэл хориглоод байсан юм.
“Есдүгээр сарын 12-ны 02.00 цагийн орчимд Зөвлөлүүдийн талбайд нэвтрэх явган зам дээр автобус зогсоосон байсан. Замын цагдаагийн ажилтан тэдэнд машинаа холдуулах шаардлага тавьсан ч иргэд түүний хууль ёсны шаардлагыг үл хэрэгсэн эсэргүүцэл үзүүлж, нулимс асгаруулагч хий хэрэглэсэн байна” гэж Дотоод хэргийн яамны мэдээлэлд дурджээ.
“Үүнтэй холбогдуулан цагдаагийнхан болон Оросын гвардийн ажилтнууд 17 хүнийг саатуулан, автобусыг журмын хашаанд хүргэсэн” гэж уг мэдээлэлд дурдсан байна. Саатуулсан хүмүүсийг байцаан хэн болохыг нь тогтоогоод сулласан гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com