Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Зимбабвег 35 жил удирдсан Р.Мугабетэй салах ёс гүйцэтгэв

Зимбабве улсын нийслэл Хараре хотод өнгөрсөн бямба гарагт тус улсыг 35 жил удирдсан Роберт Мугабетэй салах ёс гүйцэтгэв. Зимбабвегийн Ерөнхийлөгч агсан Роберт Мугабегийн шарилыг Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд хүргэж, тэнд салах ёс гүйцэтгэх ёслол болжээ. Шарилыг цэнгэлдэхэд хүргэхэд араас нь тус улсын одоогийн төрийн тэргүүн Эмерсон Мнангагва, цэргийнхэн, талийгаачийн төрөл төрөгсөд дагаж явсан байна. 


Мугабетэй салах ёс гүйцэтгэхэд Африкийн олон орны удирдагчид, түүний дотор ӨАБНУ болон Кенийн Ерөнхийлөгчид иржээ. Салах ёс гүйцэтгэхэд Зимбабвегийн олон мянган иргэд оролцсон байна. Цугларсан энгийн иргэд хашлагыг эвдэж, Мугабегийн шарилыг ойроос харахын тулд талбай руу гүйлдсэн байна. Анхандаа экс Ерөнхийлөгчийн шарил руу төрөл төрөгсөд, эрх бүхий албан тушаалтнуудыг л оруулахыг зөвшөөрч байжээ. Гэтэл олон хүн бужигнасан үймээнээр шахцалдаан үүсч, нэлээд хэдэн хүн гэмтэж бэртсэн байна. Тэдний заримд нь эмнэлгийн яаралтай тусламж үзүүлжээ
Роберт Мугабег оршуулахгүй бөгөөд түүний шарилыг удахгүй ашиглалтад орох тусгай бунханд байрлуулах юм байна. Зимбабве улсын Ерөнхийлөгч агсан Роберт Мугабег хаана нутаглуулах вэ гэдэг асуудалд тус улсын төр засаг болон ар гэрийнхэн нь багагүй маргалдсан юм. Зимбабве улсын Засгийн газар анхны Ерөнхийлөгчөө нийслэл Харара хотын Үндэсний баатруудын акрт оршуулна гэсэн бол эхнэр Грэй Мугабе нь төрсөн нутагт нь, даруухан байдлаар нутаглуулна гэжээ. Мугабегийн төрөл төрөгсөд одоогийн Ерөнхийлөгчийг түүнээс урвасан хэмээн буруутгадаг аж.
2017 онд цэргийн эргэлтээр засгийн эрхээс огцорсон Роберт Мугабе энэ сарын 6-нд Сингапурын нэгэн эмнэлэгт 95 насандаа таалал төгссөн юм. Түүний цогцсыг энэ сарын 11-ний лхагва гарагт Зимбабве улсад авчирсан байна. 


Роберт Мугабег Ерөнхийлөгчид байхад нь түүнийг ардчиллыг нухчин дарсан, цагаан арьстнуудыг улсаасаа хөөсөн, улсынхаа эдийн засгийг хямралд оруулсан хэмээн буруутгаж байв. Тэрбээр Зимбабвег удирдаж байхдаа тус улсад инфляц хоёр сая хувьд хүрч, ард иргэдийн 90 хувь нь ажилгүй болжээ. Роберт Мугабе 1980 онд Зимбабвегийн Ерөнхийлөгч болж, тус улсыг 35 жил удирдсан.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com