Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Цагаан ордон: Тусгай ажиллагааны үеэр Осама Бин Ладены хүүг устгасан

Аль-Кайда террорист бүлэглэлийн толгойлогч асан Осама Бин Ладены хүүг хөнөөсөн байна. Уг мэдээллийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баталгаажууллаа. 30 настай Хамза Бин Ладеныг АНУ-ын тусгай ажиллагааны үеэр хөнөөсөн гэнэ. Цагаан ордны тэргүүний мэдэгдэлд, Хамза Бин Ладен нь “Аль-Кайда” бүлэглэлийн чадварлаг, чухал удирдагч гэхээсээ илүү эцгийнхээ нэрээр бэлгэдлийн ач холбогдолтой байсныг онцолсон байна. Гэхдээ тэрбээр АНУ-ын тусгай ажиллагаа явуулсан цаг хугацааг тодорхой мэдэгдээгүй аж. Өнгөрсөн наймдугаар сард АНУ-ын хэвлэлүүд Хамза Бин Ладеныг агаарын дайралтын үеэр амь үрэгдсэн хэмээн мэдээлж байв. Хамза Бин Ладеныг АНУ-аас 2017 онд “террорист” хэмээн нэрлэсэн юм. Түүнийг эцгийнхээ орыг залган аль-Каида бүлэглэлийн толгойлогч болох магадлалтай хэмээн үзэж байв. Түүний тухай мэдээлэлд АНУ-ын засгийн газраас нэг сая ам.долларын шан харамж амлаад байв. Хамза бен Ладен интернэтээр дамжуулж аудио болон видео бичлэгээр АНУ-ын эсрэг халдахыг уриалж байв.


АНУ-д Осама Бин Ладеныг 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон террорист халдлагыг зохион байгуулсан хэмээн үздэг. Уг халдлагын улмаас гурван мянга гаруй хүн амь үрэгдэж байжээ. Осама Бин Ладеныг АНУ-ын тусгай албад 2011 оны тавдугаар сард Пакистанд устгасан.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com