Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
В.Зеленский Ерөнхийлөгчийн үндсэн зорилтоо тодорхойллоо

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Донбасст энх тайван тогтоох, Крымыг эргүүлэн авах нь миний төрийн тэргүүн байх хугацааны үндсэн зорилт гээд үүнтэй холбоотойгоор ОХУ-ын эсрэг хоригийг цуцлахгүй гэсэн байна.
Зеленский Словакийн Ерөнхийлөгч Зузана Чапутоватай хийсэн хэлэлцээрийнхээ дараа Украины бүхий л нутаг дэвсгэрт дайн, сөргөлдөөнийг зогсоох явдал бол миний төрийн тэргүүний үндсэн үүрэг гээд та бүхний дипломат дэмжлэг, бидний түншүүд, ялангуяа Словакийн хоригийг бид өндөр үнэлж байна гэжээ.


“Энэ бол зөвхөн Украинд ч биш, бүхий л Европт Орос улс олон улсын эрхийг зөрчсөөр байгаа үед бид өөрийгөө аюулгүй гэж мэдрэхэд чухал юм” гэж Украины Ерөнхийлөгч онцолсон байна. “Нормандын дөрвөл”-ийн дээд хэмжээний уулзалтад бэлтгэхийн тулд юуны өмнө Донбасст саатуулагдсан бүх хүнийг “бүгдийг бүгдээр нь” гэсэн зарчмаар солилцох, мөргөлдөөний тэргүүн шугамаас дайчдыг бүгдийг эргүүлэн татах асуудлыг шийдэх ёстой гэж В.Зеленский мэдэгджээ.


Орон нутгийн сонгуулийн тухайд “эзлэгдсэн газар нутгаас” цэргүүдийг гаргасны дараа л явуулах боломжтой гэдгээ В.Зеленский бас хэлсэн байна.
“Нормандын дөрвөл”-ийн гол зорилт нь олзлогдогсдыг “бүгдийг бүгдээр нь” гэсэн зарчмаар солилцох асуудлыг эцэслэн шийдвэрлэх явдал гэнэ. Хоёр дахь гол асуудал нь эхлээд Золот, Петровскоос, дараа нь бүх нутгаас цэргүүдийг гаргах, гуравдугаарт бид хэрвээ эзлэгдсэн нутагт сонгууль явуулах тухай ярьж байгаа бол эхлээд тэндээс бүх цэргийг гарга, тэгээд сонгууль явуулъя гэжээ.
“Энэ бүхий л асуудлыг нэг амьсгаагаар шийдэж чадах эсэхийг би мэдэхгүй байна, гэхдээ л би ингэхийг хүсч байна” гээд тэр “Манай зөвлөхүүд бүхнийг бэлтгэж байгаа, үүний дараа уулзалтын үр дүн гарна гэж би хүлээж байна” хэмээн Украины Ерөнхийлөгч мэдэгдсэн байна.
“Нормандын дөрвөл”-ийн сүүлийн уулзалт 2016 оны аравдугаар сард болсныг тэр дурдаад “Шинэ уулзалт болно гэж би хүлээж байна. Өдөр бүхэн манай цэргүүд амь алдаж байхад бид дахиад гурав дөрвөн жил хүлээж чадахгүй” гэж тэр мэдэгджээ.
Украины Ерөнхийлөгч В.Зеленскийнхээр бол “Донбасст дайн дуусч эзлэгдсэн нутгийг чөлөөлтөл” ийм уулзалт байнга болж байх ёстой гэнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com