Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Их Британи Шотланд, Уэльс болон Умард Ирландыг алдаж магадгүй
Brexit-ийн төлөө, түүний эсрэг гэсэн Их Британийн улс төрийн хямрал нь хоёр ч ерөнхий сайдыг огцруулж, парламентын ажиллагааг зогсоож, нийгэмд талцал үүсгэн, Европын холбоотой хамтын ажиллагааг нь гацаанд оруулаад байна. Энэ хямрал улсын хэмжээний асуудал болохынхоо зэрэгцээ зарим бүс нутагт салан тусгаарлах үзэл, уур амьсгал төрүүлж эхэллээ.
Ийм үзэл, яриа хүн амынх нь тодорхой хэсэг Их Британиас тусгаарлая гэж хэдийнээс үздэг байсан ганц Шотландын тухайд биш болоод байна. Шотландчууд 2014 онд Британиас тусгаарлая хэмээн бүх нийтийн санал асуулга явуулж байсан. Энэ санал асуулгаар тусгаар тогтнохын эсрэг үзэлтнүүд ердөө арав гаруйхан хувиар ялж үлдсэн юм. Бүх нийтийн санал асуулга санаачилж, зохион байгуулсан салан тусгаарлагчдын удирдагчид ч ийм санал асуулга “нэг үед нэг л болох” боломжтой гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Лондон ч өнөөдөр үүнийг нь тэдэнд байнга сануулсаар байгаа. Гэхдээ Их Британи Европын холбооноос гарсан тохиолдолд байдал өөрөөр эргэж магадгүй бүр огцом эргэхийг бас үгүйсгэхгүй. Хэргийн учир нь шотландчуудын ихэнх нь Brexit-ийн эсрэг байгаа болохоор тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал асуулга болох бүрэн үндэстэй юм.

Гэхдээ бас асуудал бий. 2014 оны дараагаар Шотландын нийт иргэдийн олонх, салан тусгаарлах үзэлтнүүд ч оролцоод хоёр дахь бүх нийтийн санал асуулгын эсрэг санал өгсөн. YouGov компанийн саяхны судалгаагаар харьцаа 45:44 гэж гарсан байна. Өөрөөр хэлбэл Британийн харьяандаа үлдэнэ гэсэн бодолтнууд салан тусгаарлагчдаас тун багаар илүү байна гэсэн үг. Гэхдээ сүүлийн саруудын нөхцөл байдал салан тусгаарлагчдын  тоо өссөөр байгааг харуулсаар байна.
Ер нь бүхий л санал асуулгаар Шотландын иргэдийн дунд улс орон нь ойрын жилүүдэд нэгдмэл байдлаа хадгалж үлдэнэ гэдэгт итгэдэггүйчүүд нэмэгдсээр байна. Шотландын Үндэсний намын тэргүүн, салан тусгаарлахын төлөө байдаг бүс нутгийн анхны сайд Никола Стержен хатагтай өнгөрсөн долоо хоногт бүх нийтийн санал асуулга дахиад явуулах төлөвлөгөөний тухай мэдэгдлээ. Орон нутгийн засгийн газрын ирэх онд хэрэгжүүлэх хөтөлбөртөө тэрээр “Өнөөгийн улс төр, үндсэн хуулийн хямрал Шотландын эрхийг хангах, бидний өөрсдийн ирээдүйг тодорхойлохын чухлыг тод харуулж байна. Их Британийн Засгийн газрын шийдвэр нь Шотландын ард түмний ашиг сонирхол, ардчилсан хүсэл эрмэлзлийн илүүтэй эсрэг болж байгаа нь бид тусгаар тогтнолын төлөө бүх нийтийн санал асуулгын төлөө зайлшгүй алхам хийхэд хүргэж байна” гэж мэдэгдлээ.
 

Шотландын үндэсний үзэлтнүүдийн таван жилийн өмнөх энэ туршлага яг ийм замаар өөр өөрийн хөдөлгөөн өрнүүлэхэд бусад бүс нутгуудад үлгэр жишээ болж байна. Шотландын тусгаар болохыг албан ёсоор дэмждэг The National сонин өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт болсон валлийн салан тусгаарлагчдын марш, Уэльсэд зориулан тусгай дугаар гарган хэвлүүлсэн байна. Ийм хөдөлгөөн мөн л скоттуудад эхлээд байна.

Өнөөдөртөө Уэльсийн тусгаар тогтнолын төлөөх кампанийн амжилтын тухай яриахад эрт байгаа ч өнгөрсөн оны арванхоёрдугаар сард явуулсан судалгаагаар Нэгдсэн хатан хаант улсын бүрэлдэхүүндээ үлдэнэ гэсний эсрэг ердөө 17 хувь санал өгсөн байдаг. Гэхдээ л Brexit энэ нөхцөл байдлыг бүрэн эргүүлж чадна гэж хэлж мэдэхгүй ч Лондон дахь хямрал өсөн нэмэгдэх хэмжээгээр Уэльс дэх бүх нийтийн санал асуулга, салан тусгаарлагчдын хувь ч өсөх илүү магадлалтай болж мэдэх юм.

Гэтэл бас саяхан Умард Уэльсийн Гуинет гүнлэгийн зөвлөлийн депутатууд бүс нутгаа тусгаар тогтнуулахыг дэмжлээ. Тусгаар тогтнохын төлөө 42 депутат санал өгсөн бол, ердөө дөрвөн депутат л эсрэг санал өгчээ. Энэ гүнлэгийн хэд хэдэн хотын нутгийн удирдлага Британиас тусгаарлахын төлөө саналаа өгсөн байна. Уэльсийг тусгаар тогтнуулахын төлөөх маршид хэдэн мянган хүн цуглуулсан байна. Британийн хэвлэлүүд харин Гонконг, Москвад болж байсан эсэргүүцлийн хөдөлгөөнийг сурвалжилж мэдээлсэнтэй харьцуулахад тун бага мэдээлсэн.
Нөгөө  талаар валлийн салан тусгаарлагчид ч өөрсдөө ойрын ирээдүйдээ итгэл муутай байгаа юм. Лондон тэр цагт Шотландын эсрэг авсан шигээ хатуу арга хэмжээ авч мэднэ гэж эмээж байна. Яг Фолклендын жишээгээр хүчний ажиллагаа явуулж ч мэднэ гэж айж байгаа юм.
 

Британичуудын хувьд хэдийний уламжлалт бас нэг асуудал бол Умард Ирландын салан тусгаарлах үзэл. Умард Ирландчууд 2016 онд Brexit-ийн эсрэг санал өгч байсан. Тэгээд ч тэдэнд хатуу хил тогтоон Ирландтай визийн дэглэмд орсон нь таалагдахгүй байгаа болохоор Лондон, Брюссель хоёрын хэлэлцээрийн бүтэлгүйтэл нь энэ дургүйцлийг дэвэргэх нэг сэжим болж мэдэх л юм.
Их Британи Европын холбооноос гарах л юм бол Умард Ирландын сонгогчдын 51 хувь нь Нэгдсэн хатан хаант улсаас тусгаарлаж Ирландтай нэгдэхэд бэлэн байгаа нь саяхны шинэ судалгаа харууллаа. Иргэний дайны үед амьдарч байгаагүй залуучуудын дунд бүр энэ үзүүлэлт 60 хувь байна. Тэгэхээр залуу үе ирээдүйг огт өөрөөр харж байна.
Үндэсний үзэлтний “Шинн Фейн” намынхан мөн л Британи Европын холбооноос гарсан тохиолдолд Ирландын бүгд найрамдах улсад нэгдэх талаар санал асуулга явуулахыг уриалж байгаад гайхах зүйл алга. Лондон ийм боломжийг няцаасаар байгаа юм. Белфастын улстөрчдийн олонхи нь ч Brexit-ийн дараа бүх нийтийн санал асуулга гарцаагүй болно гэж үзэж байна. Тэр бүү хэл 1998 онд Умард Ирландын сөргөлдөөнийг  тогтворжуулсан аймшигт баасан гаргийн хэлэлцээрийг ч эргэн харах тухай дурсах боллоо.
 

Белфастын хувьд арваад жил цуст хүчирхийллэс хол амьдарсан ч гэсэн Их Британиас тусгаарлах, зэвсэгт мөргөлдөөний үзэл нь сэргэж болзошгүй болоод байна. Ийм ам дамжсан яриа гараад байгаа нь ямар нэг эх үүсвэр, үндэслэл байгаагаас л тэр.
Ийнхүү Их Британид хурцдаад байгаа улс төрийн хямрал нь  орон нутгийн элитүүдийг гарах гарцгүй гацаанд оруулаад эхэллээ. Нэг талаас консерваторууд Brexit-ээс татгалзаж чадахгүй, гэтэл ийм тохиолдолд энэ нам тулгуураа алдана. Нөгөө талаас Европын холбооноос гарах нь цоо шинэ бүр аюултай хямралын эхийг тавьж, төвөөс зугтаах, эргэлт буцалтгүй үйл явц эхлүүлж Хатан хаант нэгдсэн улсыг үүрд булшлахад хүргэж магадгүй болоод байна хэмээн орос украины улс төрийн тоймч, сэтгүүлч Владимир Корнилов ria.ru сайтад бичжээ.
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com