Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Йемений хуситууд Дубай, Абу-Даби руу дайрна гэнэ

Йемений умард нутагт засгийн эрхийг булаан аваад байгаа босогчдын “Ансар Аллах” хөдөлгөөнийхөн Саудын Арабын нефтийн байгууламж руу халдсаныхаа дараа Арабын нэгдсэн Эмиратын гол хотууд болох Дубай, Абу-Даби хотуудад цохилт өгнө гэж сүрдүүлж байна. “Бидний Арабын нэгдсэн Эмират руу дайрах байнуудад эхний ээлжинд Абу-Даби, Дубай хотууд орж байгаа. Бид хэзээ л бол хэзээ тохиромжтой цагт тийшээ халдах болно” гэж Хуситын зэвсэгт хүчний төлөөлөгч генерал Яхья Сариа “Аль-Жазира” телевизээр үг хэлэх үеэрээ мэдэгджээ.
Манай гаргийн нефтийн гурав дахь гол экспортлогч Саудын Арабын газрын тос олборлож боловсруулагч байгууламж руу есдүгээр сарын 14-ний шөнө нисгэгчгүй төхөөргийн тусламжтай халдсанаар нефть олборлох хэмжээ нь 50 хувь буурч энэ нь дэлхийн зах зээлд нөлөөлөн газрын тосны үнэ огцом өссөн юм.


Газрын тосны нөөцөө ашигласны дүнд нефть нийлүүлэх хэмжээ өмнөх түвшиндээ хүрч, алдагдлын тал хувийг сэргээгээд байна гэж Саудын Арабын эрчим хүчний сайд есдүгээр сарын 17-нд мэдэгдсэн байна.
Саудын Араб тэргүүтэй Арабын эвслийн эсрэг байлдаж байгаа Йемений босогч хуситууд энэ халдлагыг нисгэгчгүй төхөөргийн тусламжтайгаар үйлдсэн гэж хүлээгээд байгаа ч АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео болохоор энэ халдлага дайралтыг Йемений зүгээс үйлдсэн гэх ямар ч баримт нотолгоо байхгүй байна гээд харин энэ хэрэгт Ираныг буруутгаж байгаа юм. Ираны Гадаад хэргийн яам харин М.Помпеогийн буруутгалыг няцаасаар байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com