Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хэвлэлүүд: НАТО, АНУ хоёр Оростой дайн хийхэд бэлтгэж байна

Германы зэвсэгт хүчин, германы НАТО дахь холбоотнууд Оросын эсрэг дайнд бэлтгэж байна гэж Junge Welt хэвлэл есдүгээр сарын 17-нд бичсэнийг Оросын ТАСС дамжуулсан байна. Хэвлэлд бичсэнээр бол Оросын эсрэг “шуурхай байрлуулах хүчин”, ар талаас хангалтын болон тээвэр дэд бүтцийн НАТО-гийн командын шинэ төвийг Германы Ульм хотод байгуулж байгаа гэнэ.


Энэ төвийг 2021 оноос хойшлуулахгүйгээр байлдааны бэлэн байдалд оруулахын тулд нэг жилийн өмнөөс байгуулж эхэлжээ. Энэ бүтэц нь НАТО-гийн цэрэг, техникийг бүхий л Европт байршуулах зориулалттай юм. Үүний зэрэгцээ АНУ өөрийнхөө 3.5 мянган цэргийг хоёр мянга гаруй техниктэйгээр Германаас дамжуулан Польшид байгуулахад бэлтгэж байна. Танк, явган цэргийн байлдааны машин орсон энэ хүчийг байрлуулах ажиллагаа аравдугаар сарын дундуур эхэлнэ гэж байгаа юм. Энэ хүч нь Европт болсон цэргийн есөн сарын ажиллагааны дараа АНУ-д эргэн очсон цэргийн салбаруудын цэрэг зэвсгийн тоотой ойролцоо байж, тэднийг орлох юм.


Үүнээс гадна АНУ-ын армийн Виржини мужийн Норфолк дахь командын төв нь Атлантикаар дамжуулан цэрэг техник илгээх ажлыг хянах юм. Ганцхан энд “АНУ-ын цэргийн хүнд техник”-ийг тээвэрлэхэд Европын зам, дэд бүтэц нь бэлэн биш байгаа нь бэрхшээл учруулж байгаа аж. Зам гүүр, газар доогуурх гарц нь цэргийн техникүүдийн дамжин өнгөрүүлж чадахааргүй, хүчин чадал нь хүрэлцэхгүй гэж сонинд бичсэн байна.


Үүний өмнө Оросын хил дээр өөрийнхөө хүчийг нэмэгдүүлээч гэж Литва бас НАТО-гоос хүсч байсан юм. Балти орчмын энэ улсын тэргүүн Гитанас Науседа НАТО-гийн өнөөдөр байгаа хүч нь “Москвагийн болзошгүй довтолгооноос” хамгаалахад хангалтгүй гэж мэдэгдсэн юм.
НАТО-гийн орнууд “оросын аюул” гэдгийг ОХУ-ын ойролцоо хүчээ байрлуулахын тулд бодож зохиож байна хэмээн Оросын Засгийн газар удаа дараа мэдэгдэж байгаа. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өнгөрөгч наймдугаар сарын 21-нд баруун хил түгшүүртэй байна гэж мэдэгдсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com