Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
НАСА 2024 он гэхэд Саран дээр хүн буулгахаар төлөвлөж байна

Сарны өмнөд хэсэгт 2024 он гэхэд хүн буулгах асуудлыг Америкийн сансар судлалын төв НАСА зургаан сарын турш хэлэлцэж байна. АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майк Пенсийн өнгөрсөн гуравдугаар сард мэдэгдсэнээр бол өмнө нь 2028 он гэж байсныг бодоход энэ бол хамгийн цаад хугацаа гэнэ. Энэ төслийг америкчууд Artemis хөтөлбөр гэж нэрлээд байгаа юм. НАСА үүний зэрэгцээ сансрын экспедицэд эмэгтэй нисэгч оролцуулахаар төлөвлөж байгаа юм. Шахуу төлөвлөгөө хэдий ч НАСА энэ бүхнийгээ 2024 он гэхэд хэрэгжүүлнэ гэж найдаж байна.


Энэ есдүгээр сарын 12-нд Алабама мужийн Хантсвиллд болсон зөвлөгөөн дээр Грег Чейверс НАСА-гийн энэ төлөвлөгөөний анхны хувилбарыг танилцуулсан байна. Тэрээр “Бид 2024 оныг маш чухал хугацаа гэж үзэж байгаа. Тодорхой өдрийг бид төлөвлөөгүй байна” гэж Чейверс хэлээд “Бид 2024 оны хоёрдугаар хагас гэж төлөвлөж байгаа. Энэ бол харьцангуй хүрэлцэхүйц хугацаа” гэсэн байна.
Энэ хугацаанд хэрэгжүүлэхээр олон төсөл НАСА-д байгаа. Гэхдээ энэ хөтөлбөрт хэрэглэнэ гэсэн Space Launch System пуужин нислэгт хараахан бэлэн болоогүй байгаа, тэгээд ч Орион капсул нь хэзээ ч нисэгчдийн багтай хөөрч байгаагүй. Мөн энэ агентлагт сансрын нисэгчид саран дээр ажиллахад зориулсан шинэ хувцас хэрэгтэй, сарны өмнөд хэсэгт нисэгчид буулаа гэхэд богино хугацаанд тэнд ажиллах байгууламж хэрэгтэй болно.


Энэ зорилтоо ийм богино хугацаанд хэрэгжүүлэхийн тулд Чейверс болон түүний багийнханд төслийн төлөвлөгөө, зарим шаардлагыг өөрчлөх шаардлага гарч байгаа юм. “Бид аль болох хурдан хэрэгжүүлэхийг эрмэлзэж байна” гэж Чейверс хэлжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com