Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Д.Трамп Ойрхи Дорнодод цэргийн нэмэлт хүч илгээнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ойрхи Дорнод руу нэмэлт цэргийн хүч илгээхийг зөвшөөрчээ. Пентагоны мэдээлснээр Америкийн цэргүүд Саудын Араб болон Арабын Нэгдсэн Эмирт улс дахь агаараас эсэргүүцэн хамгаалах цогцолборын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулна. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер хэлэхдээ Саудын Араб, АНЭУ-аас ирүүлсэн хүсэлтийн хариуд дээрх шийдвэрийг гаргасан гэнэ. Ойрхи Дорнод дахь Америкийн цэргийн хүчийг зузаатгах болсон гол шалтгаан саяхан Саудын Арабын нефтийн үйлдвэр рүү хийсэн халдлага аж. Пентагоны төлөөлөгч Жозеф Данфорд яг хэдэн цэрэг Ойрхи Дорнод руу илгээснийг тодорхой хэлсэнгүй. Тэрбээр “Батлан хамгаалах яамнаас дараагийн долоо хоногт тодорхой мэдээллийг өгнө” гэж мэдэгдсэн байна.


Долоо хоногийн өмнө Саудын Арабын зүүн талд оршдог “Saudi Aramco” компанийн газрын тосны үйлдвэрүүдэд дрон ашиглан агаараас дайралт хийснээс болж тус улсын нефтийн үйлдвэрлэл хоёр дахин хорогдсон билээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео халдлагыг “Дайны ажиллагаа” хэмээн үнэлэх хэрэгтэй гэв. Вашингтон болон Эр-Рияд халдлагыг Ираны тал хийсэн хэмээн мэдэгдсэн.
Саудын Аpабын нефтийн хоёр үйлдвэрт болсон халдлагын хаpиуцлагыг Йемений хусит босогчид хүлээсэн боловч АНУ, Саудын Аpабын эpх баpигчид Иpаныг буpуутгаж тус улсын төв банкинд эдийн засгийн хориг тавиад байгаа юм. АНУ-ын Конгрессын зарим гишүүд Иранд зэвсгийн цохилт өгөх санал хүртэл гаргасан.


Шинжээчдийн үзэж буйгаар Д.Трампын засаг захиргаа Ойрхи Дорнод руу цэргийн нэмэлт хүч илгээх шийдвэр гаргасан нь Вашингтон Иранд ямар нэгэн цохилт өгөх эцсийн шийд гараагүйг нотолж байна гэнэ. Батлан хамгаалахын сайд Маpк Эспеp халдлагын талаар сэтгүүлчдэд мэдээлэхдээ, Иpаны түpэмгийлэл улам газаp авж байна хэмээгээд, бид Саудын Аpабын хамгаалалтын дэд бүтцийг сайжpуулахад туслалцаа үзүүлэхэд голчлон анхааpч байна гэж хэлсэн байна. Еpөнхийлөгчийн өмнө нь хэлсэнчлэн бидэнд Иpантай зөpчилдөх эpмэлзэл байхгүй хэмээн М.Эспеp онцлоод, шааpдлагатай тохиолдолд илүү олон цэpгийн ажиллагаа явуулах боломжтой гэж нэмж хэлжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com