Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Египетэд эсэргүүцлийн жагсаал болов

Египетийн хэд хэдэн хотод тус улсын Ерөнхийлөгч Абдель Фаттах аль-Сисиг огцрохыг шаардсан эсэргүүцлийн жагсаал болов. Эсэргүүцлийн жагсаал цуглаанд олон зуун хүн оролцжээ. Египетийн эдийн засаг, хүний эрхийн төвийн мэдээлснээр есдүгээр сарын 21-нд цагдаагийнхан олон арван хүнийг баривчилсан байна. Тэдний дунд хоёр сэтгүүлч байгаа гэнэ. Гудамжинд гарсан жагсагчдын эсрэг цагдаа нар нулимс асгаруулагч ашиглаж хүчээр тараажээ.
Хэд хоногийн өмнө одоогийн эрх баригчдын сөрөг хүчин болох, тус улсаас саяхан гадагшаа зугтсан бизнесмэн Мухаммед Али интернэтээр ард түмэнд хандаж гудамжинд гарч, эсэргүүцлийн жагсаал хийхийг уриалсан байна. Тэрбээр Засгийн газар, цэргийнхнийг “авлигад идэгдсэн” гэж буруушаажээ. Харин Ерөнхийлөгч аль-Сиси түүний мэдэгдлийг няцаасан байна. Мухаммед Али интернэтээр уриалга гаргасны дараа ард иргэд гудамжинд гарч эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, эрх баригчдад шаардлага тавьжээ. Ажиглагчдын үзэж буйгаар ард иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөнд эрх баригчдыг шүүмжилсэн идэвхтнүүдийг хавчиж байгаа нь бас шалтаг болсон гэнэ.
Өмнө нь генерал байсан одоогийн Ерөнхийлөгч Абдель Фаттах аль-Сиси эрх барьж байх хугацаанд Египетэд хүний эрх ихээр зөрчигдөж байгаа аж. Human Rights Watch олон улсын байгууллагаас Египетийн эрх баригчдад иргэдийн жагсаал цуглаан хийх эрхийг нь хамгаалахыг уриалсан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com