Уншиж байна...
 
Сумдын номын санд “Сонгогчийн булан” ажиллаж эхэллээХүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 55.0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байвTestЭлчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилна
Хятадын сэтгүүлчид марксизм-ленинизм болон Ши Жиньпины бүтээлээр шалгалт өгнө

Бээжинд улсын хэвлэл, мэдээллийн байгууллагуудад ажиллаж байгаа сэтгүүлчид марксизм-ленинизм болон Ши Жиньпины бүтээлээр шалгалт өгөхөөр болжээ. Шалгалтад ойролцоогоор арван мянга гаруй сэтгүүлч оролцох юм байна. Тус шалгалтад унасан сэтгүүлчид мэргэжлээрээ ажиллах боломжгүй болох аж. Энэ тухай Хонгконгод гардаг “South China Morning” сонин Коммунист намын хэвлэлийн хянан шалгах хорооны мэдээллээс эш татан мэдээлжээ. Шалгалт өгч тэнцсэн сэтгүүлчид шинэ үнэмлэх гардаж авна. Сэтгүүлчдэд шалгалтыг давахад хоёр боломж олгоно. “South China Morning” сонинд нийтэлснээр сэтгүүлчдийн намын удирдагчид хэр зэрэг үнэнч болохыг нь шалгах аж. Таван хэсгээс бүрдэх тестийн шалгалтын хоёр хэсэг нь Ши Жиньпины бүтээлүүдээс бүрдэх юм байна.
Бээжин хотын сэтгүүлчдийн дараа орон нутгийнхныг бас шалгах аж. Судлаачид БНХАУ-д сүүлийн үед нэг хүнийг тахин шүтэх үзэл хүчээ авч буйг шүүмжилдэг. 2018 онд тус улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж Ши Жиньпинд хоёроос илүү сонгогдох эрх өгсөн.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Test
15 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com