Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Япон, Өмнөд Солонгосыг “Тапа” хар салхи дайрав

Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Тапа” хар салхи Япон болон Өмнөд Солонгосыг дайран өнгөрөв. Японд хар салхины улмаас 21 хүн гэмтэж, 6000 орчим өрх гэрэл цахилгаангүй болжээ. Хокүрикү, Тохокү бүс нутгийг чиглэн урагшилж буй “Тапа” хар салхи Японы хойд нутгийн Хоккайдо арлыг дайран өнгөрөх төлөвтэй байна гэж Японы Цаг уурын агентлаг мэдээлжээ. Мөн төмөр замын үйлчилгээ тасалдаж, 200 гаруй нислэг цуцлагдсан байна.
Хар салхины нөлөөгөөр баруун нутгийн Шикокү аралд 300 миллиметр, төвийн хэсгийн Токай бүс нутагт 200 миллиметр, хойд нутгийн Кюшү аралд 180 миллиметр хүртэлх хэмжээний хур тунадас унах төлөвтэй байгаа ажээ. Японд энэ сарын эхээр “Faxai” нэртэй хар салхи дэгдэж, нэг сая орчим айл өрх гэрэл цахилгаангүй болж, 130 гаруй нислэг цуцлагдсан юм.


“Тапа” хар салхи нь БНСУ-ын нутаг дэвсгэрийг мөн дайран өнгөрсөн бөгөөд 30 хүн гэмтэж бэртжээ. Гэмтэж бэртсэн хүмүүсийн дунд гурван цагдаагийн ажилтан болон гал сөнөөгч байжээ. Мөн шуурганаас үүдэлтэй ослын улмаас гурван хүн нас барсан хэмээн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн боловч тэдний нас барсан шалтгаан “Тапа” хар салхитай холбоогүй байсан байна. Тус улсын өмнөд нутагт хамгийн их хохирол учирчээ.
Байгалийн гамшигт нэрвэгдсэн бүсүүдэд гамшгийн уршгийг арилгах ажиллагаа үргэлжилж, 11800 гаруй гал сөнөөгчийг дайчлан ус шавхах зэрэг аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа аж. Хүчтэй салхины улмаас 11 нисэх буудлын 248 нислэг цуцлагдсан байна. Олон хүнийг гэмтээж, олон зуун нислэгийг цуцлахад хүргэсэн “Тапа” хар салхины учруулсан хохирлыг арилгахаар ажиллаж байна гэж албаны хүмүүс мэдээлжээ.


БНСУ-ын өмнөд нутагт хамгийн их хохирол учирсан бөгөөд 60 орчим зам үерийн усанд автаж, 70 замын тэмдэг, гэрлэн дохио эвдэрч сүйджээ. Түүнчлэн олон нийтийн болон хувийн байгууламж эвдэрсэн талаарх 600 орчим дуудлага бүртгэгдсэн байна.
Даваа гаргийн өглөөний байдлаар бүх чиглэлийн нислэг хэвийн үргэлжилж эхэлсэн бөгөөд цахилгаан хангамж тасалдсан 27 мянган өрхийн цахилгааныг сэргээжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com