Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Майк Помпео уйгуруудыг Хятадад өгөхгүй байхыг уриаллаа

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео дэлхийн улс орнуудад уйгур үндэстэй иргэдийг Хятадад өгөхгүй байхыг уриаллаа. М.Помпео БНХАУ-д уйгур үндэстнүүдэд аюул учирч байгаа гэв. Төрийн нарийн бичгийн дарга энэ сарын 22-нд хийсэн мэдэгдэлдээ “Хятадын баруун хойд хэсгийн Шинжаан Уйгурын бүс нутагт явуулж буй бодлогыг Бээжин “Терроризмын эсрэг” хэмээн нэрлэж байгаа ч үнэн хэрэгтээ цөөнхийн соёл, шашныг устгах ажиллагаа болж хувирсан” хэмээсэн байна.


“БНХАУ-ын Шинжаанд явуулж буй хэлмэгдүүлэлт терроризмтэй тэмцэхтэй огт холбоогүй гэдгийг хэлмээр байна. Бид бүх улс орнуудад уйгур үндэстнүүдийг Хятадад эргүүлж өгөх тухай Бээжингийн шаардлагыг эсэргүүцэхийг уриалж байна” гэж Майк Помпео өгүүлжээ. М.Помпео НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд Дундад Азийн таван орон болох Казахстан, Узбекстан, Киргизстан, Тажикстан болон Туркменстаны Гадаад хэргийн сайд нартай уулзсаны дараа дээрх мэдэгдлийг хийсэн аж.


НҮБ-ын шинжээчид болон улс төрийн идэвхтнүүдийн хэлж буйгаар Шинжаанд доод нэг сая гаруй уйгур үндэстэн, түүнчлэн исламын шашинтай бусад цөөнхийн хүмүүсийг “улс төрийн дахин хүмүүжүүлэх” төвүүдэд хүчээр байлгаж байгаа гэнэ. Бээжин болохоор уг төвүүдийг “Мэргэжил сургалтын төв” хэмээн нэрлэдэг байна.
Шинжаанд уйгур, казах, киргиз, татар болон уг бүс нутагт олон зуун жилийн турш амьдарч ирсэн ислам шашинтай иргэдийг бөөнөөр нь баривчилж “улс төрийн дахин хүмүүжүүлэх” төвүүдэд илгээж байгаа тухай мэдээлэл 2017 оны дундаас дэлхий нийтэд тархаж эхэлжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com