Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
АНУ Польшид цэрэг нэмж илгээнэ

АНУ-аас Польш руу нэмж мянган цэрэг илгээхээр болжээ. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп есдүгээр сарын 23-нд Польшийн төрийн тэргүүн Анжей Дудатай уулзах үеэр мэдэгдсэн байна. Хоёр улсын Ерөнхийлөгчид гарын үсэг зурсан батлан хамгаалах салбарт хамтран ажиллах гэрээний хүрээнд АНУ-аас Польшид нэмж мянган цэрэг илгээх аж.

Дональд Трампын хэлснээр, Америк цэргүүд Европын бусад улсуудад байгаа баазуудаас Польш руу очих юм байна. Польш улс АНУ-ын цэргүүдэд шаардлагатай дэд бүтэц болон бусад зүйлийг хангах аж. Гэхдээ шинээр цэргийн бааз байгуулахгүй гэнэ. Өмнө нь Анжей Дуда Польшид цэргийн бааз байгуулж, үүнийгээ “Трампын форт” гэж нэрлэхийг санал болгож байсан юм. Одоо Польшид АНУ-ын 4000 гаруй цэргийн алба хаагч байгаа. Польшид байрлах америк цэргийн хүчнийг нэмэгдүүлж буй нь ОХУ-ын зүгээ ирэх аюултай холбоотой юу гэсэн асуултад Дональд Трамп “үгүй” гэж хариулжээ.

Энэ өдрүүдэд Нью-Йорк хотод НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулган болж байгаа. АНУ-ын Ерөнхийлөгч чуулганд ирсэн зарим орны төрийн тэргүүнүүдтэй уулзаж байна. Мөн хэд хоногийн Цагаан ордны тэргүүн болон гадаадын улс орнуудтай холбоотой улс төрийн шинэхэн дуулиан дэгдсэн. Ардчилсан намаас 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр бэлтгэж буй, өмнө нь тус улсын Дэд Ерөнхийлөгч байсан Жо Байдены нэр хүндийг унагаахын тулд Дональд Трамп Украины Ерөнхийлөгч рүү утсаар ярьж шахалт үзүүлэн, Байденыг тагнаж чагнахыг шаардсан гэсэн мэдээлэл АНУ-ын тагнуулын байгууллагын нэрээ нууцалсан ажилтнаас иржээ.

Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден бол Д.Трампын гол өрсөлдөгч. Тэрбээр Д.Трампыг эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, түүнийг болон хүүг нь тагнаж чагнан нэр хүндийг сэвтүүлэх гэлээ хэмээн буруушааж байгаа бөгөөд энэ үйл хэрэгт Украин улсыг холбоотой хэмээн сэжиглэж буй. Өнгөрсөн долдугаар сард Дональд Трамп Украины шинэхэн Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярихдаа түүнд Байдены хүүг тагнахыг хэдэнтээ даалгасан гэж тэр мэдэгдээд утасны яриаг олон нийтэд дэлгэхийг шаардав. Хэрэв энэ асуудал үнэн болж таарвал Дональд Трампыг огцруулах хүртэл асуудал яригдана хэмээн сөрөг хүчнийхэн үзэж байна.

Дээрх дуулиан дэгдсэний дараа Украины Гадаад хэргийн сайд Вадим Пристайко хоёр Ерөнхийлөгчийн ярианд Жо Байденыг тагнаж чагнах асуудал яригдаагүй хэмээн мэдэгдсэн юм. Мөн В.Зеленский, Д.Трамп нар утсаар ярьсны дараа АНУ Украины зэвсэгт хүчний салбарт 250 сая ам.долларын тусламж үзүүлэхээр болсон нь Д.Трампын В.Зеленскийд барьж буй хариу мэт харагдуулж байгааг зарим шинжээчид онцолж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com