Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Дайралтын үеэр энгийн иргэд амь үрэгджээ

Афганистаны өмнөд хэсгийн Гильменд мужид цэргийнхний явуулсан ажиллагааны үеэр олон тооны энгийн иргэд амь үрэгджээ. Түүнчлэн арав гаруй хүн шархадсан байна. Энэ тухай орон нутгийн албан тушаалтан мэдээлжээ. Түүний ярьснаар “Талибан” хөдөлгөөний амиа золиослогчдыг бэлтгэх төв рүү Засгийн газрын цэргүүд дайрах үеэр тэр хавьд хурим болж байжээ. “35 энгийн иргэн амь үрэгдэж, 13 хүн шархадсан. Тэдгээр хүмүүс цэргүүд дайралт хийсэн барилгын дэргэд хуриманд цугларсан байсан” гэж Гильменд мужийн зөвлөлийн гишүүн Атаулла Афган мэдээлэв. Зөвлөлийн бас нэгэн гишүүн Абдул Маджид Ахундзадагийн хэлснээр дайралтын улмаас 40 гаруй энгийн иргэн амиа алдсан гэнэ.

Харин АНУ-ын цэргийнхэн ажиллагааны үеэр Талибаны 22 хэт даврагчийг устгасан хэмээн мэдэгджээ. Харин Гильменд мужийн захирагчийн албаны төлөөлөгч Омар Звак 14 хэт даврагч, түүний дотор гадаадын зургаан иргэн алагдсан гэв. Тэрбээр энгийн иргэд амь үрэгдсэн тухай мэдээлэл шалгагдаж байгаа талаар дурджээ.

Хоёр долоо хоногийн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Кэмп-Дэвид дэх өргөөндөө Афганистаны “Талибан” хөдөлгөөний удирдагчидтай хийх гэж байсан хэлэлцээрээс татгалзсан. Вашингтон Афганистанд 2001 оноос эхэлсэн дайныг зогсоохын тулд “Талибан” хөдөлгөөнтэй Катарт хэлэлцээр явуулаад байсан. Афганистаны ихэнх хэсэгт хяналтаа тогтоосон “Талибан” хөдөлгөөн тус улсаас гадаадын цэргүүдийг бүрэн гаргахыг шаардаж буй. НҮБ-ын мэдээлснээр энэ оны эхний хагаст Афганистанд халдлагын улмаас 3800 хүн амь үрэгдэж, шархдаад байгаа аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com