Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
АНУ-д Дональд Трампыг эгүүлэн татах ажиллагаа эхэллээ

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси Ерөнхийлөгч Дональд Трампыг эгүүлэн татах үйл явц эхэлснийг зарласан байна. “Төлөөлөгчдийн танхим эгүүлэн татах үйл явцын хүрээнд албан ёсны мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлснийг би зарлаж байна. Би танхимынхаа зургаан хороонд өөр өөрийн чиглэлээр мөрдөн шалгах үүрэг өгсөн” гэж Пелоси телевизээр мэдэгджээ.

Конгрессын гишүүд Ерөнхийлөгчийг буруутгах боломжийг судална

Энэ нь Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь бүрэн зайлуулах хэрэг биш харин эгүүлэн татах гэж нэрлэж байгаа юм. Гэхдээ одоо Төлөөлөгчдийн танхимын зургаан хороо Ерөнхийлөгчийн засаг захиргааны албан тушаалтнуудыг дуудан асууж, нотлох баримт цуглуулах бүрэн эрхтэй болж байгаа юм байна. Тус хороод цуглуулсан баримт нотолгоогоо тагнуулын байнгын хороонд өгч эндээс ерөнхийлөгчийг эгүүлэн татах уу үгүй юу гэсэн шийдэл гарган, үүнийг нь Төлөөлөгчдийн танхим бүрэлдэхүүнээрээ хэлэлцэн санал асуулгаар шийднэ.

 

Д.Трамп твиттерийн хэд хэдэн бичлэгийг няцаав

Энэ үйл явцыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Ерөнхийлөгчид үзүүлж байгаа дарамт шахалт” гэж нэрлээд Ардчилсан намын удирдлагууд өөрийнх нь Украины тэргүүн В.Зеленскийтэй ярьсан ярианы бичлэгийг үзээгүй атлаа түүгээр буруутгаж байна, ингэснээрээ НҮБ-ын тэмдэглэлт сайхан өдрийг гутааж байна гэжээ. Өнөөдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд Америкийн төрийн тэргүүн оролцож байгаа юм.

Ерөнхийлөгчийг огцруулах нь магадлал тун багатай

Ерөнхийлөгчийг эгүүлэн татахад уг нь Төлөөлөгчдийн танхимын ердийн олонх хангалттай. Өөрөөр хэлбэл төрийн тэргүүнийг огцруулахад 180-аас жаахан илүү төлөөлөгч саналаа өгөхөд л хангалттай. Үүнд Ардчилсан намынхан л саналаа өгөхөд болно гэсэн үг. Гэтэл Ардчилсан намын хэдэн арван гишүүн төрийн тэргүүнийг огцруулахыг дэмжихгүй байгаа юм. Үүнд төрөл бүрийн л шалтгаан байгаа. Өөр өөрийн тойргийн бүгд найрамдах намыг дэмждэг сонгогчдын дургуйцлийг хүргэхгүй байж байгаад дараагийн сонгуулиар суудлаа авч үлдэх гэсэн сонирхол ч байгаа.

Намын дарга нь гишүүн конгрессменууддаа шахалт үзүүлээд 201 хүнэээр эгүүлэн татахын төлөө санал өгүүлчихвэл Ерөнхийлөгчийг буруутган эгүүлэн татах болно. 218 хүн гэдэг бол ердөө Ардчилсан намын л гишүүд. Ерөнхийлөгч буруутай эсэхийг Сенат хэлэлцэж гуравны хоёр нь буруутай гэж үзвэл хүчин төгөлдөр болно. Гэтэл өнөөдөр тэнд бүгд найрамдах намын 53, Ардчилсан намын 45 гишүүн байгаа. Ардчилсан намын гишүүд дээр хараат бус гурван гишүүн нэмэгдэнэ. Тэгэхээр сенатын гишүүдийн гуравны хоёр нь Ерөнхийлөгч Д.Трампыг буруутай гэж үзэх магадлал бараг тэгтэй тэнцүү байна. Хамгийн сүүлийн судалгаагаар Ерөнхийлөгчийг бүгд найрамдахчуудын 91 хувь нь дэмжиж байна гэж гарсан нь түүний талд нам бүхэлдээ байна гэсэн үг.

Ерөнхийлөгчийг эгүүлэн татах ажлын шалтаг нь Д.Трампын В.Зеленскийтэй ярьсан яриа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Украины тэргүүн Владимир Зеленскийтэй утсаар ярьсан ярианы талаар Америкийн тагнуулчдын нэг есдүгээр сарын 20-нд дэлгэж дуулиан болгосон. Энд В.Зеленский 2020 онд болох Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө, түүний гол өрсөлдөгч Жозеф Байдены талаар гүтгэлэг цуглуулан тарааж өөрт нь туслах юм бол АНУ Украинд 250 сая долларын тусламж өгнө гэж Дональд Трамп амласан байна гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дараа нь нийтэлж эхэлсэн.

Жо Байден 2016 онд Барак Обамагийн үед Дэд Ерөнхийлөгч байхдаа Украинтай холбоотой байж, тэднийг авлигатай тэмцэхэд нь тусалж байсан юм. Тухайлбал Украины байгалийн хийн орд газрыг эзэмшигч Burisma Holdings компанийн үйл ажиллагааг мөрдөн шалгаж байсан Ерөнхий прокурор Виктор Шокиныг түүний саналаар халж байлаа.

2016 онд Ж.Байден Киевт айлчлах үеэрээ нэг бол В.Шокиныг хал, эсвэл Украин тэрбум ам.долларын тусламж авахгүй хэмээн шахалт үзүүлж байсан гэнэ. Ингээд л шаардлагыг хүлээн авсан байна. Энэ үед Ж.Байдены хүү Хантер өнөөх Burisma Holdings компанийн захирлуудын зөвлөлд байжээ. Ингээд цаашдын мөрдөн шалгах ажиллагаагаар компанийн удирдлагууд гэмт хэргийн бүрдэлгүй хэмээн гарсан юм байна.

Энэ бүхнээс үүдээд Дональд Трамп эдгээрийг Жозеф Байдены шаардлагын гол шалтгаан нь Украинд авлигатай тэмцэхэд нь туслах биш харин өөрийнхөө хүүгийн гэм буруутай үйлдлийг нуун далдлахад чиглэж байж магадгүй гэж мэдэгдэж байгаа юм. Тэр шууд л “Жо Байден болон түүний хүү бол авлигад идэгдсэн” гэж мэдэгджээ. Тэгээд ч В.Зеленскийтэй ярьсан ярианыхаа бичлэгийг ил дэлгэхийг зөвшөөрөөд, В.Зеленскийгээс ч зөвшөөрөл авчээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хариуд нь Д.Трамп өөрт нь ямар ч дарамт шахалт үзүүлээгүй, зүгээр л намайг урьсан гэж мэдэгдсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com