Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Грета Тунберг “хүүхэд нас хулгайлсан” хэмээн дэлхийн удирдагчдыг буруутгалаа

Шведийн 16 настай идэвхтэн Грета Тунберг НҮБ-ын Ерөнхий Асссамблейн чуулганы индэр дээрээс үг хэлэхдээ хүүхэд багачуудад худал хэлж, тэдний хүүхэд насыг хулгайлж байна гэж дэлхийн улс орнуудын удирдагчдыг буруутгасан байна. Тэр бас цаг уурын өөрчлөлт, экологийн сүйрлийн асуудлыг дэлхий дахин, улс орнууд үл тоомсорлож байна гэж зэмлэжээ. “Би уг нь НҮБ-ын чуулганд оролцох биш, сургуульдаа явж хичээлээ хийж байх ёстой байсан, гэхдээ залууст итгэл найдар олгохын төлөө улстөрчдөд хандаж байгаа минь энэ” гэж Грета тэмдэглэсэн байна. 

Охин “Улстөрчид та нар миний мөрөөдөл, миний хүүхэд насыг хоосон үг, амлалтаараа хулгайлсан” гэж хэлжээ. Гэхдээ бусад хүмүүстэй харьцуулахад бас арай давуу гэдгээ тэмдэглэжээ. “Хүмүүс зовж шаналж байна, хүмүүс үхэж байна. Бүхэл бүтэн эко систем үгүй болж, бид бүгдээрээ сүйрлийн өмнө, устаж үгүй болохын босгон дээр ирээд байхад та нар зүгээр л мөнгө, эдийн засгийн өсөлтийн тухай ярьж байна. Яаж ингэж чадаж байна аа” гэж Грета улс орнуудын удирдагчдад хандаж хэлжээ.

Экологийн асуудлаар ярьж байгаа улстөрчдөд итгэхгүй байна гэдгээ охин энд тэмдэглэжээ. Ойрын 10 жилд агаар мандалд хаях хортой бодисын хэмжээг хоёр дахин бууруулна гэсэн улстөрчдийн амлалтыг шүүмжлээд удалгүй дэлхийн агаарын температур 1.5 градусаар нэмэгдэх болно гэжээ. “Та нарын худал хэлж, урвасныг залуучууд ойлгож эхэлж байна. Хойч үеийн бүхий л хүний нүд та нарыг ажиглаж та нарын зүг харж байх болно. Биднийг анхаарахгүй энэ хэвээр байх юм бол бид та нарыг уучлахгүй” гэж Грета тэмдэглэсэн байна. Грета Тунберг бас улстөрчидтэй, улстөрчидгүй эцсийн эцэст дэлхий дахин сэрэх л болно гэжээ.

Өмнө нь Нобелийн шагналд дэвшиж байсан Грета Тунберг хамгийн анх өнгөрсөн оны наймдугаар сард Шведийн парламентын байшингийн өмнө ганцаараа эсэргүүцэл үзүүлэн улс орныхоо удирдагчдыг цаг уурын өөрчлөлтийн талаарх Парисын хэлэлцээрийг мөрдөхийг шаардаж байсан юм. Үүнийхээ дараа тэрээр баасан гарагт сургуульдаа явахаас татгалзан ”Ирээдүйн төлөө баасан гараг” хөдөлгөөн өрнүүлснээр олон улс орны сурагчид энэ хөдөлгөөнд нэгдсэн юм. Ингэснээр яг үүн шиг хөдөлгөөн дэлхий дахинаа газар авсан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com