Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Эверестийн "хилэгнэл"

Дэлхийн ноён оргил Эверест уулын оргилд золгүй байдлаар амиа алдсан уулчдын тоо арав даваад байна.  Өчигдөр  /2019.05.25/гэхэд Их Британийн уулчин, 44 настай Робин Хайнес Фишер нь оргилоос уруудан бууж байхдаа нас барсан байна. Түүнчлэн өнгөрч буй долоо хоногт Энэтхэгийн дөрөв, Балба, Австри, АНУ-ын тус бүр нэг иргэн Эверест уулын замд  буух явцдаа түгжрэлд орж нас баржээ.

Балбын албаныхан энэ онд Эверест ууланд авирах зөвшөөрлийг их хэмжээгээр олгосноос уулчдын замд түгжрэл үүссэн байна.  Өөрөөр хэлбэл, Эверестын оргилоос уруудах уулын жимд уулчид түгжрэлд орж, энэ үеэр өндрийн өвчлөлөөс болж ийнхүү 10 гаруй уулчин амиа алдсан харамсалтай мэдээ дэлхийг цочроож байна.

Балбын албаныхан энэ хавар нэг хүний 11 мянган ам.долларын 381 зөвшөөрлийг олгосон аж. Тиймээс  Эверест уулын оргил руу хүрэх, буух замд уулчид түгжирч, Балбын албаныхны хэт мөнгөний төлөөх энэ явдал олон уулчны амийг авахад хүргээд буй. Өөрөөр хэлбэл, хэт их мөнгөний төлөө олон зөвшөөрөл олгосон нь Эверестийг хилэгнүүлсэн бололтой.

Уулчдын амь эрсэдсэн хэрэгт Балбын засгийн газар олон улсаас шүүмжлэлд өртөж байна. Энэ хаврын авиралт эхэлснээс хойш нийтдээ 20 хүн нас барсан нь өнгөрсөн 2018 онд Эверест ууланд нас барсан хүний тоотой тэнцжээ.

Хаврын авиралтын хугацаа гуравдугаар сараас тавдугаар сарын хооронд үргэлжилдэг боловч энэ онд цаг агаар дулаан, хур тунадасны хэмжээ бага буйгаас авиралтын хугацааг сунгажээ. Өнгөрсөн оны хавар, намрын авиралтаар нийтдээ 807 хүн Эверест ууланд авирчээ.

2015 онд Балба Эверестийн үндсэн баазын ойролцоо хүчтэй газар хөдлөлт болсоны улмаас 22 хүн уулын цасны нуранганд дарагдаж амь насаа алдсан харамсалтай осол гарч байсан. Энэ осол нь хаврын дунд сард гарсан. Энэ гамшгийн дараа Эверестэд авирах гэж оролдсон анхны хүн 33 настай Японы уулчин Нобуказу Курики байсан юм. Одоогийн байдлаар Эверест оргилд нийт 6958 хүн авирснаас 275 хүн нас барсан байна. Гэсэн хэдий ч Эверест оргилд авирах хүмүүсийн тоо  жил ирэх тусам өсдөг. Өнгөрсөн жилээс энэ жил гэхэд тус огилд авирах хүсэлт 4 хувиар өсчээ.

Эх сурвалж: ВВС

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com