Уншиж байна...
 
Сумдын номын санд “Сонгогчийн булан” ажиллаж эхэллээХүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 55.0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байвTestЭлчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилна
В.Зеленский Нью-йоркт С.Лавровтой ярьснаа дэлгэлээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Нью-Йоркт болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы үеэр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзсан товч ярианыхаа тухай дэлгэсэн байна хэмээн Оросын Интерфакс агентлаг мэдээлжээ. Украины Ерөнхийлөгчийнхөөр бол яриа хоёр талын харилцааны тухай байжээ. “Ноён С.Лавров над руу ойртож ирээд танилцахыг хүсч байгаагаа хэлсэн. Тэгээд тэр Донбасс дахь дайныг зогсоохыг хүсч байгаагаа хэлээд хоригдлуудаа солилцсоны төлөө надад баяр хүргэсэн” гэж В.Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсаныхаа дараа хамтарсан хэвлэлийн хурал хийх үеэр ярьжээ. 

С.Лавровтой санал солилцсоноо В.Зеленский тэмдэглээд “Энэ бол манай орон, манай газар нутаг, хэрэв та нар (Орос) дайныг дуусгаад, манай газар нутгийг өгвөл хүмүүсээ солилцъё” гэж Оросын гадаад хэргийн сайдад хэлжээ. В.Зеленский бас бид дараалалд зогсч байсан болохоор яриа тун богинохон болсон гэдгээ тэмдэглэсэн байна.
Тэд есдүгээр сарын 25-нд ийн товч уулзсан гэж “Интерфакс” агентлаг тодруулжээ. Украины Ерөнхийлөгчийн захиргаанаас энэ үеэр талууд “Нормандын формат”-ын уулзалтад бэлтгэх тухай ярилцсан гэсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Test
15 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com