Уншиж байна...
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа
Саудын Араб руу довтолсон буруутныг Израиль нэрлэлээ

Саудын Арабын нефтийн байгууламж руу дайрсан хариуцлагыг Иран хүлээх ёстой гэж Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху мэдэгдсэнийг “The Times of Israel” хэвлэлд дамжуулсан байна. “Иран үүнд хариуцлага хүлээх ёстой. Ийм төрлийн довтолгооноос өөрийгөө яаж хамгаалахаа Израиль мэднэ” гэж еврейн улсын тэргүүн хэлжээ. Тэр бас АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын санаачилгаар Тегеранд дарамт шахалт үзүүлэх ажилд нэгдэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан байна. Б.Нетаньяху “Энэ бол Ираны түрэмгий байдлыг зогсоох цорын ганц арга” гэжээ.

Ираны энэ үйлдлээс болж Америк Хятадын хоёр компани, таван ажилтны эсрэг шинээр хориг тавьж байгаагаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгдээд байгаа. Энэ нь Иранаас нефть тээвэрлэдэг Kunlun Holding Company ба COSCO Shipping Tanker компанитай холбоотой гэсэн байна. Ингэснээр Ираны орлогын гол эх үүсвэрийг хаана гэж улстөрч онцолсон байна. Харин сая болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы индэр дээрээс Ираны Ерөнхийлөгч Хасан Рухани “Иран улс АНУ-ын зүгээс хийж байгаа эдийн засгийн терроризмтай тулгарлаа” гэж мэдэгдсэн байна.

Есдүгээр сарын 14-ний шөнө Саудын Арабын газрын тосны үндэсний томоохон компани “Saudi Aramco” руу нисгэгчгүй төхөөрөмжийн тусламжтайгаар халдсаны улмаас түймэр гарч улмаар дэлбэрэн тус улсын нефть олборлолтын хэмжээ 50 хувь буурсан юм. Энэ халдлагын хариуцлагыг Йемений хуситын босогчдын “Ансар Аллах” хөдөлгөөн хүлээсэн юм. Энэ хэт даврагчид өнгөрсөн наймдугаар сард бас Саудын Арабын нийслэл Эр-Рияд руу нисгэгчгүй Samad-3 төхөөрөмж ашиглан дайрч байсан юм. Саудын Арабын толгойлж байгаа эвслийнхэн Йемен рүү агаараас довтолсноор 13 мянган хүний амь нас сүйдсэн гэж Йемен өнгөрөгч тавдугаар сард мэдээлж байсан.

Йеменд 2014 оноос эхэлсэн иргэний дайны нэг талд хуситын байлдааны жигүүр болох шийтийн “Ансар Аллах” хөдөлгөөн, нөгөө талд нь Саудын Арабын тэргүүлж байгаа эвсэл, сунитын ерөнхийлөгч Абд Раббо Мансур Хадигийн дайчид байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com