Уншиж байна...
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа
В.Путин: Венесуэлийн хууль ёсны засгийн газрыг ОХУ дэмжинэ

ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин Орост ажлын айлчлалаар ирсэн Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуротой Кремльд хоёр талын уулзалт хийсэн байна. Уулзалтад Оросын талаас Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч, Сангийн сайд Антон Силуанов, Ерөнхий сайдын орлогч Юрий Борисов, Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков, Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков, “Роснефть” компанийн гүйцэтгэх захирал Игорь Сечин нар байлцжээ.

Хоёр улсын тэргүүн “Хоёр талын харилцааны тулгамдсан асуудал, олон улсын болон бүс нутгийн гол асуудал, Венесуэлийн эргэн тойрон дахь хурцадмал байдлыг хэлэлцэнэ” гэж Кремлийн хэвлэлийн алба өмнө нь мэдээлж байсан юм.

В.Путин, Н.Мадуро хоёр эхлээд ганцаарчлан уулзаад дараа нь ажил хэрэгч оройн хоолны хэлбэрээр орос-венесуэлийн хэлэлцээр болно гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков сэтгүүлчдэд мэдэгдэж байсан. Хэлэлцээр дээр хоёр талын харилцааны асуудал, Москва, Каракасын хооронд өнөөдөр үргэлжилж байгаа түншийн төслүүд ч байгаа хэмээн Д.Песков онцолжээ.
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро есдүгээр сарын 24-нд Москвад ирэхийнхээ өмнө Twitter хуудсандаа “Сүүлийн жилүүдэд бий болсон хоёр орны ахан дүүгийн харилцаа нь Венесуэльд гэрэлт ирээдүй байгуулахад гол тулгуур хүчин зүйл болно” гэж бичиж байсан юм. Тэр бас “Россия 24” телевизэд өгсөн ярилцлагадаа Каракас нь Оросыг цэрэг техникийн болон эрчим хүч, худалдааны гол түнш гэж үзэж байна хэмээн мэдэгдсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын төр Венесуэлийн хууль ёсны төрийн эрх барих байгууллагуудыг, үүн дотроо ерөнхийлөгч болон парламентыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

В.Путин ОХУ Венесуэлийн хууль ёсны Засгийн газрыг дэмжиж байгаагаа илэрхийлээд сөрөг хүчний төлөөлөгчидтэй яриа хэлэлцээ хийж байгаад талархсан байна. Тэр бас ийм яриа хэлэлцээрээс татгалзах нь улс орны тусын тулд шийдвэр гаргахад хортой нөлөөлж энэ нь ард түмний сайн сайхан амьдралд аюул учруулна гэжээ.

Венесуэльд нийлүүлж байгаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн бол хоёр орны хүмүүнлэгийн хамтын ажиллагаа гэж уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэнийг РИА Новости агентлаг дамжуулжээ.

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нь хоёр орны бараа эргэлтийг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр болж байгааг дурдаад сүүлийн сард энэ үзүүлэлт 10 хувьд хүрснийг Путин онцолжээ. “Энэ бол шууд л хүмүүсийн сайн сайхан амьдралын төлөөх бидний хамтын ажиллагааны нэг хэсэг” гэж тэр тэмдэглэсэн байна.

Путин бас ойрын үед Орос Венесуэльд ханиадны эсрэг 1.5 сая тун вакцин нийлүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Түүнийхээр бол цаашдаа нийт таван сая тунг нийлүүлэх юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com