Уншиж байна...
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганыг АНУ-ын төлөөлөгчид орхиж гарав

Венесуэлийн Дэд Ерөнхийлөгч Дельси Родригесийг үг хэлэх үеэр хэд хэдэн орны төлөөлөгч нэгдсэн хуралдааны танхимыг орхин гарлаа гэж Оросын мэдээллийн ТАСС агентлагийн сурвалжлагч мэдээлсэн байна. Хамгийн түрүүнд АНУ-ын төлөөлөгчид гарсан бол араас нь Колумбын төлөөлөгчид ч хуралдааны танхимыг орхин гарчээ. АНУ-ын нэг төлөөлөгч бүр суудлаасаа боссоны дараа индрийн зүг нуруугаа харуулан зогссон байна. ТАСС-ын сурвалжлагчийн дипломат эх сурвалжаас авсан мэдээллээр бол Колумбын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Венесуэлийн сөрөг хүчний төлөөлөгч орсон байсан гэнэ. Тэд хуралдааны танхимд Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдогийн нэрийг чангаар хэлээд, танхимаас гарч оджээ.

Ийнхүү Венесуэлийн Дэд Ерөнхийлөгч Родригесийг үг хэлэх үеэр нийт найман төлөөлөгч танхимаас гарч явсан байна. Европын орнуудын төлөөлөгчид суудалдаа үлдсэн бол Куба, Мексик, Уругвайгаас бусад Латин Америкийн орнуудын төлөөлөгч гарч явсан гэнэ.

Венесуэлийн Дэд Ерөнхийлөгч Родригесийг үг хэлэхийн өмнө НҮБ-ын байранд хамгаалалтын тусгай арга хэмжээ авсан гэнэ. Хэвлэлийнхэнд зориулсан бельэтаж дээр хамгаалалтыг бэхжүүлэн, эхний эгнээнд сууж байсан сэтгүүлчдийг арын эгнээ рүү суулгажээ. Янз бүрийн өдөөн хатгалга гарах вий гэсэндээ тэнд хамгаалалтын 20 орчим ажилтан орж ирсэн гэнэ.

АНУ Венесуэлийн эсрэг 350 гаруй хориг тавьсан

АНУ 2015 оноос энэ оныг хүртэл манай улсын эсрэг нийт 350 гаруй хориг тавьсан гэж Венесуэлийн Дэд Ерөнхийлөгч Дельси Родригес НҮБ-ын Ерөнхий ассамблейн нэгдсэн хуралдаан дээр үг хэлэхдээ мэдэгдсэнийг РИА Новости агентлаг эш татжээ. Родригесийнхоор бол АНУ тус улсын эдийн засгийг сүйрүүлж, гадаадад байгаа активуудыг нь хууль бусаар эзэмшиж байгаа гэнэ.

Венесуэль өнөөдөр улс төр, эдийн засгийн гүн хямралд ороод байгаа юм. Энэ оны нэгдүгээр сард Венесуэлийн сөрөг хүчний удирдагч, Үндэсний Ассамблейн спикер Хуан Гуайдо өөрийгөө тус улсын түр цагийн ерөнхийлөгч гэж зарласнаар улс орон даяар өнөөгийн эрх баригч засгийн газар, Ерөнхийлөгч Николас Мадурог эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөсөн юм.

Хуан Гуайдог АНУ тэргүүтэй барууны орнууд, Латин Америкийн ихэнх орон, Европын холбооны орнууд хүлээн зөвшөөрч байгаа бол Орос, Куба, Хятад зэрэг орон Николас Мадурог дэмжсээр байгаа юм.

Оросын цэргийн мэргэжилтнүүд Венесуэльд ирснийг Мадуро зарлажээ

Оросын цэрэг-техникийн мэргэжилтнүүдийг тээвэрлэсэн хоёр онгоц Каракаст очсоныг Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро мэдээлсэн байна. Тэр бас “Венесуэльд энх тайван тогтоохын тулд дипломат болон цэргийн тусламж үзүүлж байгаад нь” ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд талархал илэрхийлжээ.

“Дэмжлэг хэдэн өдрийн өмнө ирсэн. Цэрэг-техникийн комиссын төлөөлөгчид бүхий хоёр онгоц ирсэн юм. Венесуэльд ирсэн түрүүчийн баг нь жилийн өмнө буцааж, одоо шинэ бүрэлдэхүүн ирж байгаа нь энэ” гэж Николас Мадурогийн хэлснийг Оросын РИА Новости агентлаг эш татсан байна. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро үүний өмнө Каракас Москвагаас “Цэрэг техникийн хамтын ажиллагааны бүхий л хүрээнд бүрэн дэмжлэг авч байгаа” гэж мэдэгдэж байсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com