Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хятад: АНУ-ын эсрэг Оросын гол зэвсэг бол далавчит пуужин

Хөлөг онгоц сөнөөх зориулалттай Оросын “Гранит” далавчит пуужин бол Америкийн нисэх онгоц тээвэрлэгч бүлэглэлтэй тэмцэх гол зэвсэг хэмээн Хятадын Sohu сайтад бичсэн байна. Өгүүлэл зохиогчийн бичсэнээр бол энэ зэвсгийг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу саяхан хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр АНУ-ын нисэх онгоц тээгчийн эсрэг зэвсэг гэж ярьсантай яг нийцэх хөлөг гэжээ. Сергей Шойгу ярилцлагадаа Пентагон шинэ шинэ нисэх онгоц тээгч, ийм бүлэглэл байгуулахад зориулан төсвөө зарцуулж байгаа бол Москва түүний эсрэг тэмцэх чадвартай хэрэгсэл бүтээж байгаа, чухам энэ нь хямд, тэгээд ч үр ашигтай гэсэн юм байна.

Харин Sohu хэвлэлд Оросын бүр “Хүйтэн дайны” үеэс эхлэн бүтээсэн пуужингаас хамгаалах систем, “Гранит” пуужин нь алсын тусгалтай, нисэх онгоц тээгчдэд асар их хохирол учруулж чадах хүчтэй зэвсэг гэнэ. Пуужингаас хамгаалах энэ систем, пуужин нь 600 гаруй км хөөрч чадах бол АНУ-ын нисэх онгоц тээгч хөлгүүд нь өөрийгөө 550 км-ийн радиуст л хамгаалж чадах юм байна.

Тэгэхээр “Гранит” нь бүхий л шаардлага, үзүүлэлтээрээ нисэх онгоц тээгчийн эсрэг зэвсэг гэж энэ өгүүлэлд бичжээ. Өгүүлэлд бас Оросын пуужингаас хамгаалах систем нь байлдааны толгойгоо 500 килотонн тротилийн эквивалент бүхий цөмийн цэнэгээр сольж усан дахь хүчинд цохилт өгөх боломжтой гэдгийг дурдсан байна.

ОХУ-ын Номхон далайн флот энэ есдүгээр сард байлдааны хээрийн сургуулийн үеэр усан доогуур шумбагч “Омск” хөлгөөс “Гранит” пуужин харваж туршсан нь 350 км хөөрсөн юм. “Омск” усан доогуур шумбагчийг нисэх онгоц тээгч хөлгийн “эрлэг”, “алуурчин” гэж нэрлэдэг байна. Цэргийн шинжээчдийнхээр бол энэ хөлөг “Гранит” далавчит пуужин 24-ийг тээвэрлэж явдаг, эдгээрийн нэг нь л гэхэд дайсны нисэх онгоц тээгч нэг бүлэглэлийг бүхэлд нь устгах чадалтай гэнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com