Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Саудын хэдэн мянган дайчныг олзоллоо гэж Хуситууд мэдэгдлээ

Йемений босогчдын “Ансар Аллах” хөдөлгөөний дайчид Саудын Арабын Нажран хот, хилийн бүсэд явуулсан цэргийн ажиллагааныхаа явцад өнгөрсөн хэдэн сарын дотор Саудын Арабын хэдэн мянган цэрэг офицерыг олзлон авсан гэж Хуситын зэвсэгт хүчний албан ёсны зохицуулагч генерал Яхья Сари босогчдын телевзээр ярихдаа мэдэгджээ. “Бурхны ялалт нэртэй байлдааны томоохон ажиллагаа Нажраны чиглэлд явууллаа. Дайсны эсрэг хамгийн том ажиллагаа нь 2015 онд эхэлж хэдэн сар үргэлжилсний эцэст бид тэдний гурван бригадыг бүрэн устгаж, тээврийн хэдэн зуун хэрэгсэл, хуягт машин, хэдэн мянган хүнийг олзолсны дотор саудын армийн командлах бүрэлдэхүүний хэмжээний офицер олон байна” гэж Сари хэлсэн байна. Зохицуулагчийн үгээр бол хуситууд ойрын үед байлдааны шинэ ажиллагаа эхлэх юм байна. 

Йемений Засгийн газар болон, хуситын босогчид, шийтийн “Ансар Аллах” хөдөлгөөний хоорондох цэрэг улс төрийн зөрчилдөөн 2014 оноос эхлэн өнөөг хүртэл үргэлжилж байгаа юм. Саудын Араб тэргүүтэй Арабын орнуудын эвсэл 2015 оны гуравдугаар сараас эхлэн Йемений Засгийн газрыг дэмжин байлдаж байгаа юм. 2018 оны арванхоёрдугаар сард сөргөлдөгч талууд анх удаагаа НҮБ-ын ивээл дор Стокгольмд хэлэлцээрийн ширээнд суусан. Тэр үеэр олзлогдогсдыг солилцох, Улаан тэнгисийн эрэг дээрх Ходейде боомт хотод гал зогсоож НҮБ-ын хяналтад өгөх гэсэн хоёр чухал тохиролцоонд хүрсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com