Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Бээжин хотын Дашин нисэх онгоцны буудал албан ёсоор ашиглалтад орлоо

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баяртай зэрэгцэн Бээжингийн хоёр дахь нисэх онгоцны буудал Дашин 9 дүгээр сарын 25-ны өдөр нээлтээ хийлээ.

Дашин нисэх онгоцны буудлын нээлтийн үеэр (Эх сурвалж: Xinhua agency)

Хятад улсын ерөнхийлөгч Ши Жиньпин нээлтийн үйл ажиллагаанд оролцож, нисэх буудал албан ёсоор ашиглалтад орсныг зарлажээ. Энэхүү нисэх онгоцны буудал ашиглалтад орсноор Хятадын хөгжилд шинэ хүчин сэлбэж, асар их үр өгөөж хүртээн дэлхийн дэд бүтцийн холболтод шинэ хувь нэмэр оруулна гэдэгт тэрээр итгэж байгаагаа илэрхийлжээ. Дашин буудал нь Бээжин хот, Тянжин болон Хэбэй аймгуудыг харилцан уялдаатай хөгжүүлэхэд хамгийн нэн шаардлагатай мөн бэлэг тэмдгийн шинж чанартай төсөл бөгөөд Бээжин хотыг олон улсын зам, харилцаа, дэд бүтцийн голлох төв болгоход чиглэсэн бүтээн байгуулалт юм. Нийт 80 тэрбум юань (11.7 тэрбум ам. доллар) –аар бүтсэн далайн од хэлбэртэй шинэ онгоцны буудал Бээжин хотын төв талбайгаас 46 км-т байрлах бөгөөд төвийн дэд бүтэцтэй маш сайн холбогдож чаджээ. Дашин буудал дангаараа жилд дунджаар 100 сая зорчигч хүлээн авах чадалтай болох юм байна.

Дашин нисэх онгоцны буудал. (Эх сурвалж: VCG Photo)

4 жилийн хугацаанд баригдсан нисэх онгоцны буудал нь маш орчин үеийн байхаас гадна хүн, байгаль аль алинд ээлтэй бөгөөд загварлаг болж чаджээ. Энэхүү онгоцны буудал нь ижил төстэй хэмжээний буудлуудтай харьцуулахад 20 хувь бага эрчим хүчний зарцуулалттай бөгөөд ингэснээр жилд дунджаар 8,850 тонн нүүрс шатаасантай тэнцэхүйц хэмжээний буюу 22,000 тонн карбон хүчлийн ялгаралтыг зогсоож чадаж байгаа юм байна. Гэхдээ олны сонирхлыг хамгийн их татаж байгаа нэг зүйл нь онгоцны буудлын хүнд ээлтэй байдал гэнэ. Тус буудалд байх бүхий л зүйлс зорчигчдын амар тайван байдалд анхаарсан бөгөөд дэвшилтэт технологи ашиглан аялал, гаалиар гарах явцыг хялбарчилж өгсөн байна. Хотын төвтэй хурдны галт тэргээр холбогдсон байдал, цаасгүй бүртгэлийн систем, нүүрээр таних технологи зэрэг нь аяллын явцыг хялбар бөгөөд сонирхолтой болгож байгаа юм байна.

Нүүрээр танин нэвтрүүлэх шинэ технологийн төхөөрөмж ( Эх сурвалж: Xinhua agency)

Энэхүү буудал ашиглалтад орсноор зүүн хойд Ази, төв Ази, Европод чиглэсэн нислэгийн тоо нэмэгдэж Хятад улсын голлох хөгжлийн төсөл болох “Бүс ба Зам”-ын улс орон, бүс нутгийн хоорондын харилцаа холбоог сайжруулахад нэг алхам урагшилж байгааг нээлтийн арга хэмжээний үеэр онцолсон байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com