Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
АНУ-ын нисэх онгоц тээгч Хятадын хөлгүүдэд бүслэгджээ

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний нисэх онгоц тээгч атомын “Рональд Рейган” хөлөг Өмнөд Хятадын тэнгист Хятадын хөлөг онгоцнуудад бүслэгдээд байна хэмээн Sohu сайт мэдээлжээ. Америкийн нисэх онгоц тээгч хөлөг Филиппиний нийслэл Манила руу хөдөллөө гэсэн байна. Гэтэл есдүгээр сарын 29-нд АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний долдугаар флотын хэвлэлийн нарийн бичгийн дарга Реанн Моммсен хөлөг онгоцны байгаа газар хэмээн The Japan Times хэвлэлийн мэдээлснийг батлахаас татгалзжээ. Хэвлэлд мэдээлэл өгөгчийн хэлснээр бол “Рональд Рейган” хөлгийн явсан, ямар нэгэн тодорхой үүрэг өдөр тутмын даалгавраа гүйцэтгэж чадахгүй байгаа гэнэ. Хиймэл дагуулаас авсан зургийг хэвлэлд нийтэлснээс үзэхэд нисэх онгоц тээгч далайд ганцаар байгаа ч эргэн тойронд нь хятадын цэргийн таван хөлөг харагдаж байна.

“Олон нийтийн сүлжээнд тавьсан хиймэл дагуулын зургийг харахад “USS Ronald Reagan”-ы эргэн тойронд үл мэдэгдэх цэргийн хөлөг, магадгүй Америкийн юм уу, Хятадын хөлгүүдтэйгээр маргаантай Спратли ардлын зүг есдүгээр сарын 28-ны бямба гарагт явж байна” гэж хэвлэлд бичжээ.

Харин Хятадын Үндэсний батлах хамгаалах яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Рен Гоцяны хэлснийг The Japan Times хэвлэл эш татсаныг үзэхэд БНХАУ-ын цэргийнхэн өөрийн газар нутаг, бүрэн эрхт болон аюулгүй байдлаа хамгаалах үүргээ л биелүүлж байгаа гэсэн байна. Нисэх онгоц тээгч хөлөг Өмнөд Хятадын тэнгисийг зорьж байна хэмээн АР агентлаг наймдугаар сарын 6-нд мэдээлсэн. Тэнгисийн цэргийн хөлгөө ийш илгээснээр бүс нутгийн аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлж байгаа хэрэг хэмээн АНУ-ын цэргийнхэн баталж байгаа юм. Бээжинтэй хамтран маргаантай арлуудын бүсэд эдийн засгийн хамтын ажиллагаа эхлэхэд бэлэн байна гэж Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте мэдэгдсэний дараагаар АНУ ийм арга хэмжээ авсан юм.

Өмнөд Хятадын тэнгис дэх Парасельсийн арлуудын эргэн тойрон, Спратли арал зэргийг Хятад, Бруней, Вьетнам, Малайз, Филиппин улсууд өөрийнх хэмээн маргалдаг юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com