Уншиж байна...
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа
БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баяр Бээжинд эхэллээ

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан баярын ажиллагаа мягмар гарагт орон нутгийн цагаар өглөөний 10.00 цагт Бээжингийн төв Тяньаньмэний талбайд эхэллээ гэж дэлхийн хэвлэлүүд мэдээллээ. Хаалттай хот руу ордог хаалганы өмнөх индэр дээр БНХАУ-ын дарга Си Зиньпин, Төрийн зөвлөлийн дарга Ли Кэцян, нам төрийн бусад удирдлага, өмнө нь төрийн тэргүүн байсан Зян Зэминь нар гарсан байна.
Баярын ажиллагаа нээснийг Төрийн зөвлөлийн дарга Ли Кэцян зарласны дараагаар их буугаар 70 удаа хүндэтгэн буудаж, Хятадын Ардын чөлөөлөх армийн хүндэт харуулын салаа БНХАУ-ын далбааг төв талбайд залан авчирч мандуулан үлээвэр найрал хөгжим төрийн дуулал эгшиглүүлжээ.

Бээжин дэх цэргийн парад

Үүний дараа БНХАУ-ын дарга улс байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан цэргийн парад эхлүүлэх тушаал өгсөн байна. Төрийн тэргүүн “дайчид парадын жагсаалаар” гэж командалсны дараа Си Зиньпин өөрийн “Хунци” (Улаан туг) лимузинээр Бээжингийн төвийн Чанъаньзе дүүрэгт жагссан батальонууд, техникийн хэсэгт очиж мэндчилсэн. “Маозэдуны” хэмээн нэрийддэг хар саарал китель өмссөн Си Зиньпин “Сайн байцгаана уу, нөхдөө” хэмээн мэндчлэхэд дайчид “нөхөр даргын амрыг эрье” хэмээн хариу барьсан байна. Парадад Ардын чөлөөлөх армийн эмэгтэй дайчид цагаан, хөх, улаан дүрэмт хувцастай оролцож байна.

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан цэргийн парадад нийт 15 мянган цэрэг дайчид, 580 нэгж байлдааны техник, 160 нисэх онгоц, нисдэг тэрэг оролцжээ. Цэргийн парад өндөрлөсний дараа хотод баярын жагсаал болж 100 мянга гаруй хүн оролцсон аж. Төрийн энэ баярыг тохиолдуулан хятадууд 70 мянган тагтаа, мөн төдий хэмжээний агаарын бөмбөлөг хөөргөжээ.

Хятадын коммунист намын тэргүүн, БНХАУ-ын дарга Си Зиньпин баярын өмнөхөн даваа гарагт өндөр албаны түшмэлүүдийн хамт БНХАУ-ыг үндэслэгч Мао Зэдуны бунханд, Тяньаньмэнийн талбай дах ардын баатруудын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн юм. Си Зиньпин дарга Мао Зэдуны бунханд гурвантаа мэхийн хүндэтгэл үзүүлсэн гэж мэдээллийн “Синьхуа” агентлаг дамжуулжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com