Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Парист Ерөнхийлөгч агсан Жак Ширактай салах ёслол боллоо

Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт 86 насандаа өөд болсон Францын Ерөнхийлөгч агсан Жак Ширактай салах ёслол Парист даваа гарагт болсон байна. Өглөөгүүр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сүмд 200 орчим хүн цуларч ёслол эхлэхэд Ерөнхийлөгч агсны бэлэвсэн эхнэр Бернадетт Ширак байлцсан байна. Le Figaro хэвлэлд бичсэнээр бол тэрээр эрүүл мэндийн байдлаас болж Сен-Сюльпис сүмд болох албан ёсны салах ёслолд оролцож чадаагүй юм байна.

Экс-ерөнхийлөгчтэй салах ёс хийхээр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, түүний өмнө Ерөнхийлөгч асан хүмүүс, дэлхийн улс орнуудын 80 орчим тэргүүн хүрэлцэн очсон байна. Энд Жак Ширакийн үед Германы канцлер байсан Герхард Шредер ирж чадаагүй аж. Хэвлэлүүдэд бичсэнээр бол тэр өөрөө салах ёслоллд ирэхийг хүсч байсан ч сүмд суудал хүрэлцэхгүйгээс түүнийг ирүүлээгүй гэсэн байна.

Жак Ширакын дурсгалыг хүндэтгэж энэ зун шатсан Парисын дар эхийн сүмийн хонхыг түймэрт өртсөнөөс нь хойш анх удаагаа үд дунд цохиж дуугаргажээ. Францын далбаагаар бүтээсэн авсыг Сен-Сюльпис сүмээс гаргахад тэнд цугларсан иргэд алга ташин угтсан байна. Экс-ерөнхийлөгчтэй ард иргэдийн салах ёслол Парисын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сүмд болж хэдэн мянган хүн хүрэлцэн ирж тэдний дараалал нэг км орчим үргэлжилсэн байна. Францын иргэд экс ерөнхийлөгчийг ихэд хүндэтгэн үдсэн гэж түүний охин Клод ярьжээ. Жак Ширакийг Монпарнасын оршуулгын газарт 2016 онд нас нөгчсөн охин Лорансын дэргэд нутаглуулахад зөвхөн төрөл төрөгсөд, ойр дотныхон нь байлцжээ.

Жак Ширак 1995-2007 онд Францын Ерөнхийлөгч байсны зэрэгцээ 18 жилийн турш Парис хотын даргаар ажилласан юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com