Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
БНАСАУ дахиад л хоёр пуужин хөөргөж туршлаа

Өчигдөр аравдугаар сарын 2-ны лхагва гарагт БНАСАУ Япон тэнгисийн зүг хоёр ч балластик пуужин хөөргөсний нэг нь японы эдийн засгийн бүсийн заагт уналаа гэж Токиод хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Японы Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга мэдэгдсэн байна. “Умард Солонгос өнөөдөр өглөөгүүр хоёр баллистик пуужин харвалаа. Үүний нэг нь Япон тэнгист манай Симанэ аймгийн нутаг эдийн засгийн бүсийн хил орчим унасан байна. Загас агнуурын хөлөг онгоцнуудад ямар нэгэн хохирол учирсан тухай мэдээлэл одоохондоо алга. Бид мэдээлэл цуглуулж байна” гэж тэр хэлжээ. Өмнөд Солонгосын Штабын дарга нарын хорооны мэдээлснээр бол Умардынхан пуужингаа зүүн нутгийн Вонсон боомтын районоос хөөргөсөн юм байна. 

Үүнтэй холбоотойгоор Япон улс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан зарлаж эндээ Ерөнхий сайд Синзо Абэ, Гадаад хэргийн болон Батлан хамгаалахын сайд нараа оролцуулан хуралдлаа гэж Суга мэдэгджээ. “Бид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар Умард Солонгосын харвасан пуужинг тойрсон асуудал болон цаашид авах арга хэмжээний талаар ярилцсан. Ерөнхий сайд Абэ бүхий л талын мэдээлэл цуглуулахаас гадна, тэнгисийн болон агаарын хөлгүүдийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авахыг даалгалаа” гэж Суга мэдэгдсэн байна. БНАСАУ энэ оны долдугаар сараас эхлэн ойрын тусгалтай баллистик пуужин харван туршиж эхэлсэн. Зөвхөн наймдугаар сард л гэхэд Пеньян таван ийм туршилт хийсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com