Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Пакистан Энэтхэгтэй цөмийн дайн хийж мэднэ, ингэвэл жинхэнэ Армагедон болно

Кашмир муж дахь нөхцөл байдал хурцадсанаас Пакистан улс хөрш Энэтхэгтэй цөмийн дайн эхлүүлж магадгүй болоод байна хэмээн дэлхий дахины хамтын нийгэмлэгт урьдчилан анхааруулж байна хэмээн Кашмир мужийн пакистаны хэсгийн удирдагч Масуд Хан мэдэгдсэнийг оросын РИА Новости агентлаг дамжуулжээ. Цэргийн энэ хязгаарлагдмал сөргөлдөөн цөмийн дайн болж өргөжих магадлал байна гэж Хан мэдэгдсэн байна. Гэхдээ Пакистан дайн эхлүүлэхийг оролдохгүй, харин нөхцөл байдал хурцдаад ирэхэд олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс Энэтхэгт шахалт үзүүлэхийн тулд, тэдний хууль бус үйлдлийг хязгаарлуулахын тулд Пакистан “тодорхой арга хэмжээ” авч мэднэ гэжээ. Цэргийн энэ сөргөлдөөн нь бусад улс орнуудыг оролцуулахад хүргэхгүй, харин Энэтхэг Пакистаны энэ дайн “хурдан, аймшигтай” байх болно гэж Хан хэлсэн байна. “Энэ дайн үхлийн аюултай дайн болно. Жинхэнэ армагеддон гэсэн үг. Өмнөд Азид хэдэн зуун сая хүний амь үрэгдэж, цацраг идэвхт бодис нь манай гаргийн 2.5 тэрбум хүнд нөлөөлнө” гэж Хан онцлон тэмдэглэжээ. 

Ингээд Кашмир мужийн Пакистанд хамаардаг нутгийн тэргүүн Хан олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг нөхцөл байдлыг эерэг байдал руу чиглүүлэхэд нөлөөлөхийг уриалсан байна. Өнгөрсөн наймдугаар сарын 5-нд Энэтхэгийн засгийн газар Жамм болон Кашмир мужийг татан буулгаж тэнд холбооны хоёр нутаг дэвсгэр байгуулах шийдвэр гаргасан юм. Пакистан үүний хариуд дотоод хэрэгт нь Энэтхэг оролцож байгааг буруутгасан. Пакистаны Ерөнхий сайд Имран Хан үүнтэй холбогдуулан Энэтхэгтэй цэргийн мөргөлдөөнд хүрэх эрсдэл бий боллоо гэж мэдэгдсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com