Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Гонконгт цагдаа жагсагчдын нэгийг бууджээ

Гонконгт болж байгаа эсэргүүцлийн жагсаалын үеэр галт зэвсгийн суманд шархадсан нэг хүнийг эмнэлэгт хүргэлээ гэж South China Morning Post хэвлэл мэдээллээ. Хэвлэлд бичсэнээр бол шархадсан залуу оюутан одоо хатан хаан Елизаветагийн эмнэлгийн мэс заслын тасагт хүнд байгаа юм байна. Шархадсан залууг газар хэвтэж байгаа дүрс бичлэгийг Twitter хуудсанд нийтэлжээ. “The Washington Post” сонинд бичсэнээр бол Цуен-Ван дүүрэгт болсон жагсаалын үеэр цагдаагийн ажилтан жагсагчид руу буудаж хар хувцас өмсч амны хаалт зүүсэн залууг буудсан гэнэ. Цагдаа жагсагч руу бараг тулгаж байгаад буудсан дүрс бичлэгийг Campus TV харуулсан байна.

Жагсагчдын нэг нь өөр лүү халдах үеэр цагдаагийн ажилтан “аюулгүй байдлын үүднээс” аргагүй галт зэвсэг хэрэглэсэн гэж цагдаагийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Цагдаагийнхан бас буудуулсан 18 настай залуу цээжиндээ шарх авсан гэжээ. Аравдугаар сарын 1-ний мягмар гарагт БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх үеэр Гонконгт орон нутгийн засаг захиргааг эсэргүүцсэн өргөн олон нийтийн жагсаал болсон нь ийм явдалд хүргэжээ. Жагсаалд оролцогсод БНХАУ байгуулагдсан өдрийг “эмгэнэлийн өдөр” хэмээн нэрлэсэн байна. Одоогийн байдлаар 31 хүн бэртэж гэмтсэнээс хоёр эрэгтэй хүндэвтэр, өөр нэг хүн бүр хүнд байгаа гэж эмнэлгийн захиргаа мэдээлсэн байна. Цагдаагийнхан өөрсдийнхөө аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор галт зэвсгээр агаарт хэд хэдэн удаа хий буудсан гэж SCMP хэвлэл мэдээлж байна.

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн энэ өдөр Гонконгийн гудамжинд 100 гаруй мянган хүн гарч жагсан бэхлэлт босгон төрийн байгууллагуудын цонх хаалгыг эвдэн эмх журам сахиулах гэсэн цагдаагийнхан руу чулуу шидлэн, машин техник шатааж эмх замбараагүй байдал үүсгэлээ хэмээн ОТР хэвлэл дамжуулсан байна. Парламент хуралдаанаа завсарлаж гишүүдийг байрнаас гаргасан ч жагсагчид парламентын байр луу нэвтрэх гэж дайрсан байна. Энэ үеэр метроны 19 өртөө ажиллагаагаа зогсоож, цагдаагийнхан жагсагчдын эсрэг 6000 цагдаа гаргасан нь жагсагчид руу хаймар сумаар буудан, усан буу, нулимс асгаруулагчтай гар бөмбөг хэрэглэжээ.

Гонконгт эсэргүүцлийн хөдөлгөөн бүр зургадугаар сард эхэлж, зургадугаар сарын 12-нд анхны жагсаал болсон бол дөрөв хоногийн дараа гудамжинд хоёр сая хүн гарч эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Жагсагчид эхлээд хятадын хуулийг зөрчсөн хэмээх гэмт хэрэгтэн, сэжигтнүүдийг эх газрын Хятадад шилжүүлэн өгөхөөр хэлэлцэх гэж байсан хуулийг эсэргүүцсэн юм. Үйл явдал нэлээд газар авсан есдүгээр сарын эхээр орон нутгийн захиргааны тэргүүн Кэрри Лэм энэ хуулийн төслийг бүрэн татаж авлаа гэж мэдэгдсэн юм.

Есдүгээр сарын сүүлчээр Гонконгт 2014 оны “шүхэртний хувьсгал”-ын дурсгалд зориулсан эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлсэн. Таван жилийн өмнө ийм нэртэй хувьсгалынхан орон нутгийн сонгуульд хятадын зүгээс хөндлөнгөөс нөлөөлж, Гонконгийн захиргааны тэргүүн Лян Жэньинийг огцруулахын төлөө эсэргүүцлээ илэрхийлж байсан юм. Харин энэ үеэр Хятадын нийслэл Бээжинд БНХАУ, коммунист нам байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэн 15 мянган цэрэг дайчид оролцсон цэргийн сүрт жагсаал болж 70 мянган тагтаа, 70 мянган бөмбөлөг агаарт хөөргөж байсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com