Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
В.Путин Ираныг өмөөрөв

Саудын Арабын нефтийн байгууламжид довтолсон гэсэн нь ямар ч нотолгоо баримтгүй буруутгал гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэлсэн үгэндээ онцолсон байна. “Саудын Арабын нефтийн байгууламж руу халдсан дайралтын тухайд та юу бодож байна” гэсэн асуултад В.Путин “Бид энэ асуудлыг ярилцаж байгаа. Гэхдээ бид Ираныг энэ хэрэгт буруутгаж байгаагийн эсрэг байна. Энд Ираныг буруутгах ямар ч нотлох баримт байхгүй байна” гэж хариулжээ. 

Харин энэ үйл явдлаас болоод Саудын Арабт асар их хохирол учирч, зах зээл дээр асар их савлагаа үүссэн гэдгийг В.Путин тэмдэглэв. Гэхдээ долоо хоногийн хугацаанд бүхий л зүйл сэргэж хэвэндээ орж өнөөдөр дэлхийн зах зээл дээр баррель нефтийн үнэ 60 доллароос доош орсон гэдгийг бас онцолжээ. “Энэ сэдвээр өчигдөр бид Ираны Ерөнхийлөгч Хасан Роуханитай ярилцсан. Тэр хэдийгээр зарим орнууд ямар ч үндэслэлгүйгээр, олон улсын мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдоогүй байхад биднийг буруутган янз бүрээр үзэж байгаа ч гэсэн энэ үйл явдлын төлөө Иран ямар нэгэн хариуцлага үүрэхгүй гэсэн байр суурьтай байна” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэлжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com