Уншиж байна...
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа
АНУ-ын сонгуульд нөлөөлөх талаар тоглоом шоглоом хийв

2020 онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд орос нөлөөлөх үү гэсэн асуултад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Маш нууцаа танд дэлгэхэд дараа нь баярлаж хөгжилдөхийн тулд бид үүнийг заавал хийнэ” гэж тоглоом шоглоом хийжээ. Дараа нь төрийн тэргүүн “Ганцхан үүнийг хэнд ч битгий хэлээрэй. За юу” гэсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч ингэж тоглоом хийсний дараа АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны бүтцэд ордог Дэд бүтэц, кибер аюулгүй байдлын агентлагийн захирлын туслах Жанет Мэнфра “2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Оросыг нөлөөлүүлэхгүй байх бүхий л төрлийн багаж төхөөрөмж, бүтэц бий” гэж мэдэгдсэнийг “Америкийн дуу хоолой” радио станцын сэтгүүлч Жефф Сэлдин лхагва гарагт Twitter хуудсаараа дамжуулжээ.

Кибер аюулгүй байдлын асуудлаар аравдугаар сарын 2-нд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Мэнфра сонгуулийн дэд бүтцэд кибер халдлага хийх ямар нэг тодорхой аюул АНУ-д өнөөдөртөө алга байна гэж мэдэгдсэн юм. Тэрээр “Одоохондоо ийм аюул бидэнд харагдахгүй байна. Тэгээд ч бидэнд саад болох вирусны программ орж ирэхийг хориглох арга хэрэгсэл, тодорхой хөтөлбөр, өөрийн компьютерийн системээ шинэчлэх нөөц хувилбар бий” гэж хатагтай Мэнфра ярьжээ.

АНУ-ын 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Орос хөндлөнгөөс нөлөөлсөн гэж Америкийн тусгай алба буруутгадаг юм. Үнэхээр ийм нөлөөлөл байсан уу, үгүй юү гэдгийг АНУ-ын тусгай прокурор Роберт Мюллер мөрдөн шалгасан. Энэ шалгалтын дүнгийн тухай илтгэлийг АНУ-ын Хууль зүйн яам энэ оны дөрөвдүгээр сарын 18-нд сонсох үеэр тусгай прокурор сонгуулийн үеэр Дональд Трамп Оростой ямар нэгэн яриа хэлэлцээр хийгээгүй нь тогтоогдлоо гэсэн юм.

Дональд Трамп ч гэсэн өөрөө сонгуулийн кампанийнхаа үеэр Оросын албаны хүмүүстэй ямар нэг хууль бус холбоо харилцаа байгаагүй хэмээн энэ яриаг нэг бус удаа няцаадаг юм. Москва ч гэсэн Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх зорилгоор ямар нэг үйлдэл, оролдлого хийгээгүй хэмээн няцаасаар өнөө хүрч байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com