Уншиж байна...
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа
АНУ Европын холбоотой худалдааны дайн эхлүүллээ

Дэлхийн худалдааны байгууллага дахь үйл ажиллагаагаа зогсоосны дараа Вашингтон энэ аравдугаар сарын 18-наас эхлэн Европын зарим бараанд татвараа нэмэх арга хэмжээ авч магадгүй байна хэмээн АНУ-ын Худалдааны яамны нэрээ хэлээгүй төлөөлөгчийн эх сурвалжийг үндэслэн Bloomberg агентлаг лхагва гарагт мэдээллээ.

Энд Европын холбооноос авдаг онгоцонд 10 хувийн татвар ногдуулах бол нисэх онгоцны сэлбэг хэрэгсэлд татвар ногдуулахгүй бололтой. Үүнээс гадна аж үйлдвэрийн болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн зэрэг Европын холбооноос авдаг нэлээд бүтээгдэхүүний татварыг 25 хувь болгох бололтой.

АНУ-ын худалдааны яамны ажилтан мэдээллийн агентлагт хэлэхдээ Дэлхийн худалдааны байгууллагын тогтоол нь 100 хувийн татвар ногдуулах эрхийг Вашингтонд өгч байгаа юм гэсэн гэнэ. Гэхдээ түүний үгээр бол Европын холбоотой нисэхийн салбарт санал зөрөлдөөнтэй байгаа хэдий ч АНУ хэт хатуу арга хэмжээ авахаас түдгэлзэж байгаа гэнэ. Европын холбооны чухам ямар ямар бараа бүтээгдэхүүнд АНУ ямар хэмжээний татвар ногдуулахаа тун удахгүй зарлана гэнэ.

Европын холбооны агаарын тээврийн Airbus SE концерны хууль бус үйлдлийн хариуд АНУ-ыг Европын холбооны нийтдээ 7.5 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд шинээр татвар ногдуулахыг Дэлхийн худалдааны байгууллага лхагва гарагт зөвшөөрсөн юм. Дэлхийн худалдааны байгууллагын эцсийн шийдвэр лхагва гарагт хүчин төгөлдөр болсноор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны худалдааны дайны шинэ фронт эхэлж байгаа нь энэ.

Европын холбоо хариуд нь Вашингтоныг Boeing корпорацад татаас өгч байгааг шүүмжлээд энэ маргаан Дэлхийн худалдааны байгууллагад 15 жилийн турш үргэлжилж байгааг онцолжээ. Үүний өмнө Дэлхийн худалдааны байгууллага АНУ-ыг Boeing-ийг хууль бусаар санхүүжүүлж байгаа гээд дараа оны эхний хагас жилд Европын холбоо руу гаргадаг Америкийн бараа бүтээгдэхүүний зарим хэсэгт шинэ татвар ногдуулж магадгүй гэж байсан юм байна.

Дэлхийн худалдааны байгууллагын шийдвэрийн дараа лхагва гарагт Еврокомиссын худалдааны төлөөлөгч Сесилия Мальмстрем Airbus-тай холбоотойгоор Европын холбоонд худалдааны ийм арга хэмжээ авч байгаа бол Европын холбоо хариу арга хэмжээ авахад бэлэн байна гэж мэдэгджээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com