Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
ОХУ-ын депутатыг Америкт саатуулан байцаажээ

“Форт-Россын яриа” форумд оролцохоор Америкт очиж байгаа ОХУ-ын Төрийн думын депутат, сэтгүүлч Инга Юмашеваг АНУ-ын Холбооны мөрдөх товчооны ажилтан саатуулж, цаг гаруй байцаасан хэрэг Нью-Йоркийн нисэх буудалд боллоо гэж АНУ-д суугаа Элчин сайд Анатолий Антонов өнгөрсөн ням гарагт сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Дипломатын мэдээлснээр бол депутатын нисэх буудалд буумагц нь дагуулан Холбооны мөрдөх товчооны ажилтан хүлээж байсан тусгай өрөөнд оруулсан гэнэ. Дипломат бас депутат Юмашевт “ямар ч ойлгомжгүй, тодорхой биш, хариулах боломжгүй асуултууд тавьсан” гэжээ. 

“Түүнийг бас Холбооны мөрдөх товчооны өөр ажилтантай энэ байранд тодорхой биш нөхцөлд уулзах санал тавьсан байна” гэж тодруулжээ. Асуудал сүүлийн жилүүдэд депутатын зүгээс орос-америкийн харилцааг тогтворжуулах, хөгжүүлэх чиглэлээр Төрийн Думын гишүүний хувьд хийсэн ажлынх нь талаар, улс төрийн асуудал байсан гэж Элчин сайд онцолсон байна.

“Манай ийм алба Америкийн сенатын юм уу, конгрессын доод танхимын гишүүн хэн нэгнийг ингэж саатуулсан бол юу болох байсныг би хэлж мэдэхгүй байна. Мэдээж тэр сенатч хэн нь ОХУ-д зорчих виз авч болдог, хэн нь авч болдоггүй юм хэмээн хашхичих байсан байх. Тэгсэн бол түүнийг тусгай өрөөнд орууллаа ч гэсэн, асуулаа ч гэлээ, манай ажилтан дараа нь Шереметьевын нисэх буудлын ойролцоох аль нэг зоогийн газарт орж кофе уухыг санал болгох байсан байх” гэж Антонов хэлжээ.

ОХУ-ын Төрийн Думын депутатыг саатуулсан, асууж байцаасантай холбогдуулан ОХУ-ын Элчин сайдын яам АНУ-ын Төрийн департаментад эсэргүүцлийн нот бичиг илгээжээ. “Энэ үйл явдлыг бид хүлээн зөвшөөрөх аргагүй, зүй бус үйлдэл гэж үзэж байна. Төрийн Думын депутаттай ингэж зүй бус харьцсан талаараа бидэнд тайлбарлах ёстой гэж үзэж байна” гэж Антонов хэлээд АНУ ийм байдлаар “Форт-Россын яриа” форумын тасалдуулахыг оролдож байна гэсэн байна.

Үүний өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганд оролцох оросын төлөөлөгчдөд ОХУ дахь АНУ-ын Элчин сайдын яам виз гаргаж өгөөгүй. Үүнээс хойш удаагүй байхад мөн АНУ-д болсон Цөмийн бүхий л төрлийн туршилтыг хориглох тухай хэлэлцээрийн бага хуралд оролцох оросын төлөөлөгчдөд америкийн виз олгоогүй.

ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова АНУ-ын ЭСЯ-ны баталгааг няцааж, “энэ бол онцгой тохиолдол” гэсэн юм. Тэрээр бид визийн материалаа америкийн талын тогтоосон тэр хугацаанд л өгсөн гэж онцолсон байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com