Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
АНУ-тай хийж байсан хэлэлцээр тасалдлаа гэж БНАСАУ мэдэгдлээ

Цөмийн хөтөлбөрийн асуудлаар Шведэд болж байсан Вашингтон, Пеньяны албаны хүмүүсийн оролцсон ажлын хэсгийн түвшний хэлэлцээр тасалдлаа хэмээн Умард Солонгосын төлөөлөгч өнгөрөгч бямба гарагт мэдэгдсэн байна. Reuters агентлагийн мэдээлснээр бол энэ нь Пеньян, Вашингтонын олон сарын гацаанаас гарах найдварыг үгүй хийж байгаа хэрэг гэнэ. Умард Сорлонгосын цөмийн асуудлаарх гол хэлэлцээрч, америкийн төлөөлөгчидтэй олон өдрийн турш уулзаж хэлэлцсэн Ким Мён Гил АНУ асуудалд уян хатан биш байр суурь баримталж байна гэж буруутгасан байна. Тэр бас хэлэлцээрт оролцогсод “хуучин байр суурь, үзэл бодлоосоо татгалзахгүй” байна гэжээ.

Ким Мён Гил бямба гаргийн орой АНУ-ыг асуудлыг шийдвэрлэхийг бодолгүй, Солонгосын хойгийг бүрэн цөмийн зэвсэггүй болгох боломжтой гэдгийг ойлгож, хоёр орны харирлцааг яриа хэлэлцээрийн замаар шийдэхийг хүсэхгүй байна хэмээн дахин буруутгасан байна. Түүнийхээр бол энэ бүхэн “манай аюулгүй байдал, хөгжил дэвшилд заналхийлж байгаа бүхий л саад тотгор, сүүдрийг арилгасан тохиолдолд” хэрэгжих үндэстэй гэнэ. Цөмийн хөтөлбөрөөс болоод худалдааныхаа дийлэнх хэсгийг хориглосон эдийн засгийн хоригт ороод байгаа Умард Солонгосын төлөөлөгчид өнгөрсөн пүрэв гарагт Шведэд хүрэлцэн очсон юм.

Шинжээчдийн үзэж байгаагаар бол Умард Солонгосын төлөөлөгчийн мэдэгдлээс үзэхэд БНАСАУ нь Америкийн талаас Пеньянд үзүүлж байгаа эдийн засгийн дарамт шахалтаа бууруулахыг хүсч байгаа нь тодорхой байна гэжээ. “Хэлэлцээр бидний хүсч хүлээж байсан тохиролцоонд хүрч чадаагүйгээс эцэст нь тасалдлаа” гэж Ким Мён Гил Умард Солонгосын ЭСЯ-ны дэргэд сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. АНУ эхлээд уян хатан байдал, шинэ арга барил, бүтээлч шийдэл гаргана хэмээн бидний найдварыг нэмсэн ч яриа хэлэлцээрийн явцад бидний урмыг хугалснаар хэлэлцээрээр юунд ч хүрч чадсангүй” гэж тэр хэлжээ. Шведийн TV4 телевизийн мэдээлснээр бол АНУ-ын багийг тэргүүлж байгаа Умард Солонгос хариуцсан тусгай төлөөлөгч Стивен Бигун ч Стокгольмын төв дэх өөрийн орны ЭСЯ-ндаа эргэн ирсэн байна.

Яг энэ үеэр Грект айлчилж байгаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео энэ тухайд Стокгольм дэх хэлэлцээрийг бүрэн зогссон гэж үзэхгүй байна, дахин үргэлжилнэ гэдэгт итгэж байна гэжээ. “Энэ бол эхний удаагийн л хэрэг. Бид, хоёр баг хамтраад хэзээ нэгэн цагт дахин уулзаж том ажлыг амжуулах боломж гарна” гэж АНУ-ын дипломатын тэргүүн хэлсэн байна. Кимийн мэдэгдлийн дараагаар АНУ-ын Төрийн департамент “өнөөдөр найман цаг хагас хэртэй үргэлжилсэн яриа хэлэлцүүлгийн уур амьсгал, агуулгыг тусгаагүй” хэмээн тайлбарлажээ. Хэлэлцээрийн талаар нэмэлт мэдээлэл авахын тулд хоёр долоо хоногийн дараа Стокгольмд хүрэлцэн ирнэ үү гэсэн урилгыг Шведийн албаны хүмүүс АНУ-д илгээсэн байна. Харин Шведийн тал энэ талаар ямар нэг тайлбар хийгээгүй байна.

Вьетнамын нийслэлд энэ оны хоёрдугаар сард амжилтгүй болсон дээд хэмжээний уулзалтын дараа удаан хугацаагаар тасалдаад байсан яриа хэлэлцээрээ сэргээх Швед дэх ажлын хэсгийн энэ уулзалт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун хоёрын зургадугаар сард болсон уулзалтын дараа анх удаа болж байгаа нь энэ юм. Энэ оны зургадугаар сараас эхлэн америкийн албаны хүмүүс хэлэлцээрийн ширээндээ суухыг Умард Солонгост итгүүлэн зөвшөөрүүлэх гэж бүхий л хүч чармайлтаа дайчилсан юм. Өнгөрөгч долоо хоногт Умард Солонгосын тал үүнийг зөвшөөрснөө мэдэгдсэнээр нөхцөл байдал огцом өөрчлөгдөж энэ уулзалт эхэлсэн байна.

Гэхдээ хэлэлцээрт оролцохоо зарласныхаа дараа өдөр Умард Солонгос усан доогуур шумбагчаас шинэ төрлийн баллистик пуужин харваж туршсанаа мэдэгдсэн юм. Энэ өдөөн хатгасан ажиллагаа нь АНУ-г Пеньяны өдөр тутам өсөн нэмэгдэж байгаа цөмийн хүчин чадлыг хязгаарлахын тулд яаралтай алхам хийлгэх гэсэн оролдлого гэж ажиглагчид үзэж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com