Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Сирийн умард нутагт явуулах Туркийн цэргийн ажиллагаанд АНУ оролцохгүй

Сирийн умард нутагт Туркийн зүгээс явуулах байлдааны ажиллагааг АНУ дэмжихгүй, ийм ч учраас энэ ажиллагаанд оролцохгүй гэж Цагаан ордон мэдээллээ. Вашингтон мөн Лалын улс бүлэглэлийн дайчдын байгаа бүс нутагт хүмүүсийг олзолсны төлөө Анкара хариуцлага хүлээх ёстой гэж үзжээ. “Сирийн умард хэсэгт байлдааны ажиллагаа явуулна гэж эртнээс төлөвлөж байснаа Турк тун удахгүй эхлэх гэж байна. Энэ ажиллагааг АНУ-ын зэвсэгт хүчин дэмжих ч үгүй, оролцох ч үгүй. Лалын улс бүлэглэлийн орон нутгийн “халифат”-ыг ялаад байгаа АНУ-ын цэргийн хүчин цаашид энэ бүхэнд шууд оролцохгүй” гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргааны мэдээлэлд дурдсан байна. Сүүлийн хоёр жилд олзонд авсан лалын дайчдын төлөө одоо Турк хариуцлага хүлээх болно гэж Цагаан ордон тэмдэглэжээ. 

Харин Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган болохоор Сирийн хил дээр цэргийн нэмэлт хүч хуримтлуулаад байгаагаа мэдэгдсэн байна. Тэрээр Сирийн Евфрат голын зүүн эргийн нутагт болох цэргийн ажиллагаандаа бэлтгэж дууссан гэжээ. Евфрат голын зүүн эрэг дэх нутагт цэргийн ажиллагаа эхлүүлнэ гэж Туркийн Ерөнхийлөгч бүр наймдугаар сард мэдэгдэж байсан юм. Сирийн умард нутагт аюулгүйн бүс байгуулах асуудлаар турк-америкийн хэлэлцээр болж цэргийн хамтарсан ажиллагааг зохицуулах төв байгуулахаар тохиролцсон. Ийм бүсийг АНУ байгуулчихвал тухайн бүсийг хянаж байгаа Сирийн курдүүдийн эсрэг Анкара байлдааны ажиллагаа эхлүүлнэ гэсэн юм. Гэсэн ч аравдугаар сарын 1-нд аюулгүйн бүсээ дангаараа байгууллаа хэмээн Туркийн тэргүүн мэдэгдсэн юм. Сирийн Гадаад хэргийн сайд Валид Муаллем НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулган дээр АНУ болон Турк нь олон улсын эрх зүйг зөрчиж байна гэсэн.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com