Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хэлэлцээр тасалдсаны хариуцлагыг АНУ хүлээнэ гэж БНАСАУ мэдэгдэв

Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлаарх Умард Солонгос, АНУ-ын хэлэлцээр тасалдсаны хариуцлагыг АНУ хүлээж, цаашдын хувь заяа нь Америкийн талаас шалтгаална гэж БНАСАУ-ын гол хэлэлцээрч Ким Мён Гиль мэдэгдсэн байна. Стокгольмд болсон уулзалтын дараа АНУ-ын санал болгосончлон цөмийн талаарх хэлэлцээр хоёр долоо хоногийн дараа сэргэнэ гэдэгт эргэлзэж байгаагаа тэр онцолжээ. “Хэлэлцээр дараа үргэлжлэх эсэх нь АНУ-аас шалтгаална. Үргэлжлэх эсэхийг нь АНУ-гаас л асуу. Хэрэв АНУ ямар нэг алхам хийхгүй, бэлтгэхгүй юм бол ямар ч аймшигтай үйлдэл болохыг хэн мэдлээ. Хүлээж л байя, харж л байя” гэж Ким Мён Гиль АНУ-тай хийж байсан хэлэлцээрээс буцаж явахдаа Бээжингийн нисэх буудалд сэтгүүлчдэд мэдэгдсэнээс Интерфакс агентлаг эш татсан байна. Тэр бас ийм богино хугацаанд Вашингтоны зүгээс Умард Солонгост ямар нэг шинэ санал дэвшүүлж чадахгүй л болов уу гэсэн байна. 

Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлаарх БНАСАУ, АНУ-ын Стокгольмд болж байсан хэлэлцээр өнгөрөгч бямба гарагт амжилтгүй болж Умард Солонгосын төлөөлөгчид уулзалтыг албан ёсоор хаалгүйгээр орхин гарсан юм. БНАСАУ-ын Гадаад хэргийн яам энэ талаар Вашингтоны төлөөлөгчид өмнөх байр сууриа л давтсан учраас гэж тайлбарласан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com