Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Япон Пеньянд эсэргүүцэл илэрхийллээ

Хөлөг онгоц нь Японы эдийн засгийн бүсэд нэвтэрч загас агнуурын хөлөгтэй мөргөлдсөнийх нь төлөө Токио шийдвэртэй эсэргүүцэл илэрхийлж байгаагаа Пеньянд албан ёсоор мэдэгдсэн байна. “Энэ мэдэгдлээ бид Пеньянд дипломат шугамаар дамжуулсан” гэж Японы Ерөнхий сайд Шинзо Абэ мягмар гарагт парламентад мэдээлжээ. “Умард Солонгосын хөлөг манай эдийн засгийн бүсэд хууль бусаар нэвтэрч улмаар Японы загасчдын аюулгүй байдалд аюул учруулсан нь ноцтой асуудал. Манай Засгийн газар ийм үйлдлийг таслан зогсоохын төлөө шийдвэртэй арга хэмжээ авах болно” гэж Ш.Абэ мэдэгдсэн байна. 

Аравдугаар сарын 7-ны өглөө Японы эрэг орчимд Ишикава аймгийн Ното арлаас 350 км-ийн зайд Умард Солонгосын загас агнуурын хөлөг Японы загасчдын хөлөгтэй мөргөлдсөн осол гарсан юм. Умард Солонгосын хөлөг ердөө 20 минутын дотор живж, Японы эргийн хамгаалалтынхан тэдний 60 хүнийг аварч тэнд байсан Умард Солонгосын өөр нэг хөлөгт шилжүүлэн өгчээ.

БНАСАУ-ын хөлгүүд сүүлийн үед энэ бүсэд нэвтрэн загас барих болоод байгаа юм. Японы загас агнуурын байгууллагын мэдээлснээр бол өнгөрөгч 2018 онд ийм зөрчил таван мянга гаруй бүртгэгджээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com