Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Уйгаруудыг мөрдөн мөшгөсний төлөө АНУ хятадын эсрэг хориг тавилаа

Хятад улс өөрийн нутаг дахь Шинжаан Уйгурын лалын цөөнхийн төлөөлөл болон уйгаруудыг олноор нь мөрдөн мөшгөж, бөөнөөр нь саатуулан хүний эрхийг зөрчиж байна хэмээн БНХАУ-ын хэд хэдэн байгууллагын эсрэг АНУ хориг тавьсан байна. АНУ-ын Худалдааны яамны хоригийн энэ жагсаалтад 28 байгууллага, аж ахуйн нэгж орсныг Америкийн Холбооны бүртгэлийн сайтад нийтэлжээ.

Эдгээр байгууллагууд Вашингтоны гадаад улс төрийн бодлогын эсрэг үйл ажиллагаа явуулж байна гэж АНУ-ын Засгийн газар үзсэн байна. “Энэ байгууллагууд хүний эрхийг зөрчин, Шинжаан Уйгарын автономит мужид амьдардаг уйгар, казах болон лалын бусад цөөнхийн эсрэг ажиллагаа явуулан тэднийг мөрдөн мөшгөж, бөөнөөр нь саатуулан баривчилж байна” гэж баримт бичигт дурдсан байна. Хоригоор тэдгээр байгууллагын экспорт болон дамжуулан экспортлохыг хориглохоос гадна лиценз зөвшөөрөл олгохыг хориглож байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Хятадад лалын цөөнхийн эрхийг зөрчиж байгаагийнх нь төлөө хориг тавьж магадгүй байна хэмээн The New York Times хэвлэл бүр өнгөрөгч онд бичиж байсан юм. Энд уйгаруудыг тандан ажиглахад ашигладаг Америкийн ажиглалтын камерийн технологийг Хятадад худал­да­хыг хориглохоор төлөвлөж байжээ.

НҮБ-ын хүний эрхийн дээд комиссарын газрын мэдээгээр Хятадын шоронд нэг сая хүртэл уйгар хүнийг хорьж байгаа гэнэ. Уйгарууд бол БНХАУ-ын Шинжаан Уйгарын автономит мужид амьдардаг үндсэндээ лалын шашинт турк гаралтай хүмүүс юм. Хамгийн сүүлд 2008, 2009 онуудад уйгарууд бослого гаргасныг Хятадын Засгийн газар хүчээр дарсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com