Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Эсэргүүцлийн хөдөлгөөнөөс болоод Эквадорын Засгийн газар өөр хотод нүүлээ

Эквадорт өрнөөд байгаа эсэргүүцлийн жагсаал, хөдөлгөөнөөс болоод тус улсын Ерөнхийлөгч Ленин Морено Засгийн газраа нийслэл Китогоос нүүлгэж Гуаякиль хотод аваачлаа гэж тэрбээр телевизээр ард түмэндээ хандаж үг хэлэхдээ мэдэгдсэнийг ВВС News телевиз дамжуулжээ. Нийслэлд болж байсан уугуул иргэдийн эсэргүүцлийн жагсаал эмх замбараагүй байдалтай болж хувирсантай холбогдуулан ийм шийдвэр гаргаж байна гэж тэр онцолсон байна.

Л.Морено бас Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро, Эквадорын Ерөнхийлөгч асан Рафаэл Коррео нарыг саяхан Каракаст уулзахдаа Эквадорт төрийн эргэлт хийх замаар нөхцөл байдлыг тогтворжуулахаар ярилцсаныг буруутгажээ. Түүнийхээр бол дээрэм тонуул, хүчирхийлэл нь энэ бүхнийг зохион байгуулж байгаа улс төрийн зүтгэлтнүүдэд л ашигтай болохоос биш эрх баригчдын эдийн засгийн шийдвэрт дургүйцсэн нийгэм, олон түмний ашиг сонирхол биш гэсэн байна. Өмнөх Ерөнхийлөгч Р.Корреагийн тэргүүлдэг улс төрийн хөдөлгөөний хэвлэлийн алба түүний энэ буруутгалыг няцаажээ.

Хүн амын хэрэгцээнд зориулан шатахууны нөхөн олговор олгодог байсныг цуцалснаар бензин шатахууны үнэ хоёр дахин нэмэгдсэнээс болж энэ сарын 2-ны өдрөөс тус улсад эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж жагсаал цуглаан болж эхэлсэн юм. Нутгийн уугуул иргэд, тариаланчид нийслэл Китод олон мянган хүний марш зохион байгуулж байна. Эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогсод цэргийн албан хаагчид, цагдаа нарыг барьцаалж эхэлжээ. Мөн төрийн өмчит Petroamazonas компанийн харьяа нефть олборлодог гурван ч ордыг эзэлснээс газрын тос олборлох ажил зогссон байна.

Эквадорын уугуул иргэдийн эсэргүүцлээс болоод сүүлийн хэдэн арван жилд тус улсын гурван ч Ерөнхийлөгч огцорч байсан юм хэмээн ВВС агентлаг сануулсан байна.

Засгийн газар хүн амд зориулсан шатахууны төрийн татаасыг цуцалсны дараа үнэ хоёр дахин нэмэгдсэний дараа тус улсад эсэргүүцлийн жагсаал эхэллээ. Уугуул ард түмэн, тариаланчдын төлөөлөгчид Кито дээр олон мянгаар гарч жагсдаг болов. Жагсагчид цагдаа, цэргийн албан хаагчдыг барьцаалж эхлэв. Мөн тус улсад төрийн өмчит компанийн гурван ордыг хураан авч, газрын тосны ажилчид олборлолтоо зогсоосон байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com