Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
АНУ Европт сүүлийн 25 жилд байгаагүй их цэрэг оруулна

АНУ сүүлийн 25 жилд байгаагүй их хэмжээний цэргээ 2020 он гэхэд Европын улс орнуудад байрлуулахаар төлөвлөж байна гэж Европ дахь АНУ-ын армийн эх сурвалжаас авснаа Оросын ТАСС агентлаг энэ аравдугаар сарын 7-ны өдөр мэдээлсэн байна. 2020 онд болох “Defender 2020” томоохон хээрийн сургуулийн үеэр америк 20 мянган цэргээ Балти орчмын улсууд болон Польшид байршуулах юм байна. НАТО-гийн байлдааны чадавхыг өсгөх, эсрэг талын цохилтыг сөрөх чадваржуулах энэ том хээрийн сургууль 2020 оны дөрөв, тавдугаар сард болж 19 орны 37 мянган цэрэг дайчид оролцох юм. Хээрийн сургуулийн зохицуулах төв нь Германд байрлах аж.

Латвид болсон НАТО-гийн 12 орны цэрэг оролцсон олон улсын “Мөнгөн сум 2019” хээрийн сургууль аравдугаар сарын 6-нд өндөрлөсөн. Энэ хээрийн сургуульд Беларусын Зэвсэгт хүчний төлөөлөгчид бас ажиглагчаар оролцсон байна. Энэ аравдугаар сард Орос, Хятад, Энэтхэгийн хамтарсан терроризмын эсрэг хээрийн сургууль Энэтхэгийн далайд болсон юм. Харин есдүгээр сард ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас Хятад, Киргиз, Казахстан, Тажикстан зэрэг долоон орны дайчид оролцуулсан команд штабын стратегийн “Төв-2019” сургуулилт хийсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com