Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хятад АНУ-ыг дотоод хэрэгт нь оролцохоо зогсоохыг шаардав

Хятадын компаниуд, албаны хүмүүст визийн хязгаарлалт тавьсан АНУ-ын үйлдлийг олон улсын эрх зүйг зөрчиж, улс орны нь дотоод хэрэгт оролцож байгаа хэрэг гэж БНХАУ-аас Вашингтонд суугаа ЭСЯ мэдэгдсэн байна. “Энэ бол олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг ноцтой зөрчиж, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, эрх ашгийг нь хөндөж байгаа хэрэг. Хятад улс үүнд харамсч, үүний эсрэг шийдвэртэй тэмцэнэ” гэж ЭСЯ-ны Twitter-т нийтэлсэн мэдэгдэлд дурдсан байна.

Энэ мэдэгдэлд “Шинжаанд АНУ-ын хэлээд байгаа шиг хүний эрхийг тэгтлээ зөрчөөд байгаа юм байхгүй” гээд АНУ-ын хэлээд байгаа буруутгал бол “зүгээр л бидний дотоод хэрэгт оролцох гэж бодож олсон зохиомол зүйл” гэжээ. “Шинжаанд терроризм, хэт даврах үзэлтэй тэмцэж байгаа ажил арга хэмжээ бол терроризм, экстермизмийн үр үндсийг таслан зогсоох гэсэн ажил. Энэ ажил Хятадын хуулийн дагуу, олон улсын жишгээр Шинжаан дахь янз бүрийн угсаатнаас бүрдсэн 25 сая хүнийг дэмжих гэсэн арга хэмжээ. Шинжаан дахь энэ ажил бол цэвэр Хятадын дотоод асуудал болохоор хөндлөнгийн оролцоо хэрэггүй. АНУ-ыг энэ алдаагаа нэн даруй залруулж Хятадын дотоод хэрэгт оролцохгүй байхыг уриалж байна” гэж ЭСЯ-ны мэдэгдэлд дурдсан байна. Исламын шашин шүтдэг уйгар, казах, бусад үндэстэн амьдардаг Шинжаан-уйгарын автономит мужид ард иргэдийн итгэл үнэмшил, хүний эрхийг зөрчиж байна хэмээн АНУ Хятадыг байнга шүүмжилдэг юм. Сүүлийн хоёр хоногт АНУ энэ хэлмэгдүүлэлтэд оролцож байгаа гэж үзэж байгаа Хятадын 28 компанид Америкийн бараа бүтээгдэхүүн экспортлохыг хориглож БНХАУ-ын Засгийн газар, намын гишүүдэд визийн хязгаар тавиад байгаа юм.

2018 оны наймдугаар сарын сүүлчээр НҮБ-ын шинжээчид гаргасан илтгэлдээ Шинжаан Уйгарын уугуул иргэдээс нэг сая хүртэлх хүн Хятадын “дахин хүмүүжих лагерт” хоригдож байна гэж тэмдэглэсэн байдаг. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам болохоор уйгаруудыг ийн “дахин хүмүүжих лагерьт” хорьж байгаа гэсэн энэ мэдээлэл ямар ч үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй батлагдаагүй мэдээлэл гэж няцаадаг юм.

Хятадын Засгийн газар харин тус районд “Техник мэргэжлийн сургалтын байгууллага” байгуулан нутгийн иргэдэд түгээмэл хэрэглээний хэл, хуулийн мэдлэг, мэргэжлийн баримжаа олгох сургалт явуулж байгаа гэдэг. Энэ төвүүдэд “терроризм, хэт даврах үзлийн эсрэг үзэл” төлөвшүүлэх ажил хийдэг гэж Хятадын тал баталдаг юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com